Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай тогтоол гаргасан билээ. Энэ дагуу сайжруулсан шахмал түлшний “Таван толгой түлш” ХХК-ийг байгуулан, шахмал түлшийг Улаанбаатар хот руу тээвэрлэж буй. Гэвч шахмал түлш тээвэрлэж буй хүнд даацын автомашинууд зам эвдэж байгаа тухай мэдээллийг иргэдээс ирүүлж байгаа юм. Энэ асуудлаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн сэтгүүлчдэд өгсөн мэдээллийг хүргэж байна.
-Улаанбаатар хот руу шахмал түлш тээвэрлэж буй автомашинууд зам эвдэж байгааг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Замын эвдрэлийг засаад л явах ёстой. Өнөөдөр бидэнд Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудал хурцаар тавигдаж байна. Таван хүүхдийн гурав нь өвлийн улиралд уушгины өөрчлөлттэй болж байна. Ирээдүйд хорт хавдрын суурь гэсэн үг. Тиймээс агаарын бохирдлыг зайлшгүй шийдэх ёстой. Засгийн газраас ирэх өвлийн агаарын бохирдлыг 50-70 хувь бууруулах хатуу зорилт тавьсан. Зорилтоо хэрэгжүүлнэ.
-Одоогоор хэчнээн тонн шахмал түлш нөөцлөөд байгаа вэ?
-Одоогийн байдлаар 150-160 мянган тонн шахмал түлш нөөцлөөд байна. Улаанбаатарын нийт хэрэгцээ бол 600 мянган тонн. Хэрэгцээг сар сард нь хангаад явна. Ямар нэгэн хүндрэл гарахгүй. Одоогийн анхаарч байгаа зүйл бол яаж түгээх вэ гэдэг асуудал байна. 500 гаруй цэгээр борлуулна. Амгалан, Чингэлтэй зэрэг газруудад нөөцийн агуулахууд бий болгосон.
Цаана нь шахмал түлшний үйлдвэр дээр 300 мянган тонны нөөц бий. Төв аймагт 200 мянган тонн шахмал түлшийг ойртуулаад байгаа. Дээр нь 200 мянган тонныг авчирна. Бид илүү 100 мянган тонн шахмал түлш бэлтгэж байгаа. Учир нь эрсдэлүүд бий. Уг нь шахмал түлшийг Улаанбаатарт зориулж үйлдвэрлэж байгаа. Гэтэл иргэд Улаанбаатарын ойролцоо байгаа аймгууд руу зөөгөөд байна. Тиймээс илүү үйлдвэрлэл явуулна. Үндсэндээ Улаанбаатарын хэрэгцээг бүрэн хангана.
-200 мянган тонн шахмал түлшийг дахиад татах юм байна. Тэгэхээр замын эвдрэл үргэлжлэх юм байна, тийм үү?
-Ямар ч арга байхгүй. Улаанбаатар хотын агаарыг бохирдлыг бууруулах ажил үнэхээр чухал. Гэхдээ замын асуудлаа бид орхихгүй. Замд нөлөөлөл үзүүлэхгүй автомашинууд ашиглах ажлыг зохион байгуулна. Мөн зам засварын ажлыг хийж байгаа.
-Анхнаасаа замд нөлөөлөл үзүүлэхгүй автомашинаар тээвэрлэж болоогүй юм уу?
-Үүний цаана асар их мөнгө яригдана. Мөнгө нь хаана байна. Мөнгөтэй бол бид машин худалдаж авна. Зам тээврийн яамнаас замыг засаж байгаа.
Сэтгэгдэл ( 10 )
Өнгөрсөн жил бид амьсгалах аргагүй утаанд байсан, тэр үеийг ямар амархан мартаж байна аа. Одоо бид үнэхээр бахархалтай сайхан, хаашаа ч харсан цэлмэг хөх тэнгэр , амьсгалах агаартай амар амгалан байна шүү дээ. Монголчуудынхаа эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэл ээр зүтгэж ажиллаж байгаа Ц.Даваасүрэн сайд болон Засгийн газар тай баярлалаа.
shaa chi agaariin bohirdol 70 huwi buurana gj hutsahaa yaj mddg bnaa muusain huwalznuud ergvv hun huurch bga bish de
даваасүрэн чамайг хэдэн сарын дараа нэг мөр болихоор чинь энэ салбар мэргэжлийн түвшинд ажиллах болох байх чамтай чамгүй нэг насаараа ажиллаж байгаа хүмүүс чамаас доор байна гэж юу байхав чи хэтэрхий их мэдэмхийрхээ болимоор байна тэр улс төрдөө урваж шарваж
уаааааа харагдаач
10 хувиа хусчихсан л байхдаа овоо шантаажчин даа
Хэрэв чадахгүй бол 10%-иа буцааж төлөөд зайлаарай?!
Хэрэв чадахгүй бол 10%-иа буцааж төлөөд зайлаарай?!
Хэрэв чадахгүй бол 10%-иа буцааж төлөөд зайлаарай?!
ЭНЭ ОВОЛ ЭНЭ НОХОР ЭНЭ ЯРИАНДАА УНАЖ БАЛАОНАА
БУРХАН МИНЬ, ИМЙ МУНЛДАГ АМЬТАНЫГ МОНГОЛД ИЛГЭЭСЭН БУРХАНД ТАЛАРХАЯ.