Ц.Даваасүрэн: Улсын эрх ашгаас урвасан алдааг уучилж чадахгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 21

Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ болон холбогдох бусад гэрээ хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн УИХ-ын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн боловсруулсан “Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.

Тогтоолын төсөлд Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ болон холбогдох бусад гэрээ хэлэлцээрүүдийг Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд сайжруулах чиглэлээр цогц арга хэмжээ авах, ордын нөөцийн үнэлгээг дахин хийсэн ТЭЗҮ-ийг боловсруулах, байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг шинэчлэн хийлгэх, УИХ-ын даргын 2018 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэрэгжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ авах, төслийн Монголын талын төлөөллийн чадавхыг бэхжүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан бөгөөд тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд даалгахаар тусгасан байна.   

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед хоёр хууль зөрчигдсөн байдаг. Нэг нь “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлыг УИХ-тай зөвшилцөөгүй. Дубайн гэрээ бас тийм. 4.7-6 тэрбум ам.долларын зээлийн асуудлыг УИХ-тай зөвшилцөөгүй. Гэтэл одоо энэ хууль бус төлөвлөгөөг хуульд нийцүүлэн сайжруулах гэсэн төлөвлөгөө орж ирж байна. Оюутолгойн асуудлыг би эхнээс нь эсэргүүцсэн. Надад ямар ч хариуцлага ноогдуулж болно. Монгол Улсын эрх ашгаас урвасан хэдэн хүний алдааг хэзээ ч уучилж чадахгүй. Монголын баялгийг барьцаалж хөрөнгийн зах зээлээс мөнгө босгочхоод тэр мөнгөө Монголд зээлчихсэн. Энэ чинь луйвар. Өнөөдөр тэр зээлд төлж байгаа хэмжээ нь манайд төлж байгаа татвараас өндөр. Цэвэр дээрэм. “Рио Тинто” Монголын баялгийг үнэгүй эзэмшиж байгаа. Ч.Сайханбилэг гэдэг нөхөр дураараа загнаад зээл авчихсан. Оюутолгойн гүний уурхайд 2 тэрбум ам.доллар ороогүй. Үүнийг шалгах хэрэгтэй. Анхны хөрөнгө оруулалтаа эндээс авчихсан. Эд нарт одоо алдах юм байхгүй болсон. Ийм зүйлийг “Саарал жагсаалт”-д орно гэж биднийг айлгаад явчихъя гэж байгаа юм байна. Цаг хугацаа шүүнэ шүү. Ч.Сайханбилэгийг, С.Баярыг шүүж байна. Энэ асуудлыг буруугаар шийдвэл дараа дараагийн олон зүйлд сөргөөр нөлөөлнө. Ирэх сонгуулиа бодох ёстой. Ард иргэд чих тавин чагнаж байна. Тиймээс “Хар жагсаалт”-д орно гэж байгаад нөхцөл байдлыг хүндрүүлчих вий гэсэн болгоомжлол байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэд олон түмэн(192.82.73.142) 2019 оны 11 сарын 23

Эх орныхоо эрх ашгаас урвасан С.Баяр,Ч.Сайханбилэг нар яагаад сул чөлөөтэй,зарим үед хориход чимээ шуугиангүй газар үнэгүй хоол идэж,үнэгүй байранд байрлаж ном бичиж тараагаад явж байдаг байнаа,өнөө хуулийн өмнө хүн бүр адил тэгш үүрэгтэй гэсэн үндсэн хуулийн заалт хаачсан бэ?энэ мэт зарим хүмүүст хууль яагаад үйлчлэхгүй байна,олон түмэн түнэхээр бухимдаж байна,заавал бослого тэмцэлд хүргэж байж асуудал шийдэгдэх ёстой юм уу?хор хохиролыг дараа нь хэн хариуцах вэ?

0  |  0
Зочин(66.181.178.148) 2019 оны 12 сарын 02

Оюутолгойн асуудалд маш шударга ханддаг цөөхөн гишүүний нэг Даваасүрэн шүү .Ер нь хөвсгөлийнхөнд ясны шударга зан байдаг юм.Харин улсынхан Нямдоржоос эхлээд шударгын баг өмссөн луйварчид байдаг юм .Тэр нь ч сая Оюутолгойн асуудал дээр ил гарч нямкагийн жинхэнэ нүүр царай харагдлаа даа.

4  |  0
БИД(202.9.44.84) 2019 оны 12 сарын 02

ЭНЭ ӨӨРӨӨ ДЭМЖИЖ САНАЛ ӨГСӨН ГЭЭ БИЗ ДЭЭ, ШОУЧИН ГАР

1  |  0
78(66.181.184.35) 2019 оны 12 сарын 02

уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй таамаглаж тогтоодог юм

1  |  0
зочин(139.5.216.140) 2019 оны 12 сарын 02

Жинхэнэ урвагч нь өөрөө байнаа

1  |  2
Top