Ц.Даваасүрэн: Намын жагсаалтаар орж ирэх боломж гарах байх. Гэхдээ би хүсэхгүй байна

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 14

УИХ-ын чуулганы өнөөдөр /2019.11.14/-ийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Үндсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдаагүй байхад дагаж мөрдөхөд шилжих журмыг хэлэлцэж байгааг буруутгасан юм. Үүнд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт “Энэ хэлэлцүүлгийн дараа эцсийн хэлэлцүүлэг хийгдэнэ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байгаа. Цаг хугацааныхаа хувьд Үндсэн хуулийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж баталсны дараа дагаж мөрдөх журмын тухай хуулийг батална. Хоцорч явж байгаа учраас ингэж оруулж ирсэн” хэмээн хариулав.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “УИХ-ын сонгуулийг олонхын болон хувь тэнцүүлсэн зарчмаар хэзээ мөрдөж эхлэх вэ гэдэг асуудлыг хэлэлцэх юм. Бид ард түмнийхээ сонгох эрхэд халдаж байна. Ингэхдээ Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн. Ерөнхийлөгч хориг тавиад шинэ саналууд оруулж ирсэн байна. Энэ хуулийг дур зоргоороо шинжтэй байж болохгүй гэж заасан байдаг. Үндсэн хуулиа батлаагүй байж, дагаж мөрдөж журмыг нь хэлэлцэж байгаа шүү. Үүнд Ерөнхийлөгчийн санал ч хамаатай. Аль нэг намын ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалж болохгүй. Яагаад бид АН-ын гурван саналыг хүлээж аваад байгаа юм. 30 нам байдаг гэж бодъё. 600 хүний нэртэй саналын хуудас гэж байх уу гэх зэргээр олон юм гарч ирнэ. Бас олон түмнээрээ шүүлгэсэн нь дээр. Дураараа дургидаг нөхөд намын жагсаалтаар ороод ирнэ. Мань мэтэд намын жагсаалтаар орж ирэх боломж гарах байх. Гэхдээ би хүсэхгүй байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Songogch(64.53.234.130) 2019 оны 11 сарын 18

namiin jagsaalt gedeg bol luivar shdee ard tumnii songoltod buduulgeer haldaj baigaa teneg uildel

1  |  0
matilda(197.234.221.3) 2019 оны 11 сарын 14

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ\nБид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 22 995 41 4913

0  |  0
Зочин: (66.181.161.20) 2019 оны 11 сарын 14

Жагсаалт гэдэг бол олон түмэнд нэр, нүүрээ барсан хүмүүсийн арга ядсан, горьдлог тээсэн, арчаагүй арга. Тойргийнхоо төлөө л ажилладаг, төсвөөс амлалтын мөнгөө авдаг гэх мэт нь зүгээр л тархи угаасан заль мэх. Тэр бүхнийг хуулиар хориглоод улс орон, нийт ард түмнийхээ нийтлэг ашиг сонирхолын төлөө ажиллах боломж, нөхцлийг л бүрдүүлэх нь чухал. Можаритор, пропорциональ гэдэг нь төлөөлийн агуулгыг илэрхийлдэг болохоос сонгогчийн сонгох эрхтэй ямар ч хамаагүй. Элдэв хуурамч үгээр сонгогчдын сонгох эрхэнд халдаж буй бусармаг үйл ажиллагаа гэж хэлж болох байх.

0  |  0
Хотгойд(202.126.89.210) 2019 оны 11 сарын 17

Чам шиг үнэт зүйлийн үнэргүй хулгайчууд юун жагсаалт.Чиний улс төр дууссаан

1  |  1
Уншигч(43.228.129.86) 2019 оны 11 сарын 16

Davaasuren odoo hangalttai.

1  |  0
Top