Халаалтын улирлын хэрэгцээг хангах сайжруулсан түлш нөөцөлжээ

Админ | Zindaa.mn
2019 оны 08 сарын 26

Засгийн газраас “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлан, таван зорилт 200 орчим үйл ажиллагааг хэрэгжүүлснээр 2025 он гэхэд агаар, орчны бохирдлыг 80 хувиар бууруулахаар томоохон зорилт тавиад буй.

Энэ зорилтыг хангах хүрээнд нүүрсийг орлох сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг 2018 оны 11 дүгээр сараас эхлүүлж, 2019 оны тавдугаар сарын 15-наас Улаанбаатарт түүхий нүүрс түлэхийг хэрэглэхийг хориглосон. Түүхий нүүрсийг орлох сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг 2018 оны 11 дүгээр сараас эхлүүлсэн. Одоогийн байдлаар “Таван толгой түлш” ХХК 158 мянган160 гаруй мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэн нөөцлөөд байгаа нь халаалтын улирлын эхний хоёр сарын хэрэгцээг бүрэн хангах юм байна.

“Таван толгой түлш” компани энэ оны хоёрдугаар улиралд үйлдвэрээ өргөтгөн, түлшний үйлдвэрлэл тасралтгүй үргэлжилж байна. Түүнчлэн түлшний түүхий эдийн тээвэрлэлт тасралтгүй хийгдэж, 516 520 мянган тонныг нөөцөлсөн байгаа аж.

Сайжруулсан түлшийг баруун, зүүн, төвийн гэсэн гурван хангамжийн төв, 40 дундын агуулахыг түшиглэн, 500 гаруй борлуулалтын цэгээр дамжуулан нийслэлчүүдэд хүргэнэ. Түлш борлуулах картууд туршилтаар амжилттай нэвтэрч, гэр хорооллын айл өрхүүдэд олгохоор 210 мянган ширхэг хэвлэлтэд өгөөд байгааг Орчны бохирдлыг бууруулах үндэсний Үндэсний хорооноос мэдээллээ.

Түүхий нүүрс хориглосонтой холбогдуулан Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр, орон байрны халаалтаа цахилгаан халаагуураар шийдэх, хэрэглээг дэмжих зорилгоор Засгийн газрын  тогтоолоор дөрвөн төрлийн агаар цэвэршүүлэгч, 10 төрлийн эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжийг Гааль болон НӨАТ-аас чөлөөлсөн. Үүнтэй холбогдуулан нийслэлийн дөрвөн дүүргийн гэр хорооллын 20,602 айл өрхийг цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлээд байна. Мөн гэр хороололд байрлах 2120 гаруй сургууль, цэцэрлэгийн нам даралтын зуухуудыг цахилгаан, газан, газрын гүний дулаан болон бусад дэвшилтэт техник технологиор солих ажил хэрэгжиж байгаа.

2019 оны эхний хагас жилийн байдлаар нийслэлийн гэр хорооллын айл өрхийн шөнийн тарифын урамшуулалд таван тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг олгоод байна.

Нийслэлийн агаарын бохирдлын зургаан хувь орчмыг бүрдүүлдэг тээврийн хэрэгсэлтэй холбоотой ажил бол агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнүүдийн салшгүй хэсэг юм. Дараагийн онцлох ажил бол насжилт өндөртэй том оврын автобусыг үйлчилгээнээс хасах. Нийтийн тээврийн утаа их хаядаг 150 автобусанд утаа шүүгч фильтр суурилуулж байна. Энэ хүрээнд 2020 он гэхэд насжилт өндөр 450 гаруй нийтийн тээврийн автобус үйлчилгээнээс хасагдана.

2018 онд Япон Улсын Жайка байгууллагын буцалтгүй тусламжийн хүрээнд 24 дизель хөдөлгүүртэй автобусны хөө тортгийг 90 хувь бууруулах шүүлтүүр тавьж суурилуулсан бол 2019 онд том оврын 150 автобусанд уг шүүлтүүрийг суурилуулах юм байна.

Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос утааг багас­гахын тулд  өрх бүр боломжоороо гэр, байшингаа дулаалахыг уриалж байгаа. Дулаан алдагдлыг багасгах нь өрхийн түлшний хэрэгцээг бууруулах буюу санхүүдээ хэмнэлт гаргах боломж юм.

Агаар, орчны бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, эко амьдрах нөхцлийг дэмжин өнгөрсөн долоо хоногт БОАЖЯ, ОББҮХ-ноос гэр хорооллын иргэдэд цахилгаан халаагуур, байшин, сууцны дулаалга, эко жорлонгоо шийдэхэд нь дэмжлэг болохоор Ногоон зээлийн бүтээгдэхүүнийг Төрийн банк, Хаан банк, Хас банкнуудтай хамтран гаргаж байгаагаа танилцуулсан. Ногоон зээл жилийн ес хүртэлх хувийн хүүтэй байх ба нэг өрхөд очих зээлийн хэмжээ 40 хүртэл сая төгрөг байх юм. Түүнчлэн хүн амын эрсдэлт бүлгийн 56,110 иргэнийг хатгалгааны эсрэг вакцинд хамруулахаар 524 сая төгрөгийг төсөвлөжээ.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос утааг багас­гахын тулд  өрх бүр боломжоороо гэр, байшингаа дулаалахыг урилж байгаа.  Дулаан алдагдлыг багасгах нь өрхийн түлшний хэрэгцээг бууруулах буюу санхүүгийн хэмнэлт хийх боломж.

Улаанбаатарын утааг багасгах бодлогыг тодорхойлох, үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь зарим ажлыг гардан хийх нь төр засгийн зүгээс хийх ажил хэдий ч үүнд хувь нэмрээ оруулах, ядаж л гэр, байшингаа дулаалах нь нийслэлийн иргэн таны үүрэг билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top