Боловсролын байгууллагуудад хяналт, шалгалтыг зохион байгуулж байна

2019 оны 08 сарын 27

Онцгой байдлын ерөнхий газрын даргын нэрэмжит боловсролын байгууллагуудад Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалт өчигдрөөс /2019.08.26/ эхэллээ.

Хяналт, шалгалтад улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургууль, коллеж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн байгууллагууд хамрагдах юм.

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан сурч хүмүүжих орчны аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа тус хяналт, шалгалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top