ЗИНДАА 2019.08.28 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 08 сарын 28

#1 ХОВ ЖИВНИЙ ХАР ЗАХ

Цахим сүлжээнд хүмүүсийн нэр төр, алдар хүндэд халдах байдал хэрээс хэтэрч зориудаар нийгмийн бухимдлыг төрүүлэх захиалгат бичээчид ч бий болсон. Нийгмийн бухимдал хүрээгээ тэлэх бүрт үзэн ядах, хэн нэгнийг цээрлэх, цовдлох давалгаа өрнөсөөр байна. Зориудаар хэн нэгнийг “булшлах” кампанит ажил нь ихэвчлэн улс төрийн хүрээг хамардаг байсан бол өнөөдөр зөвхөн түүгээр хязгаарлагдахаа больсон юм. Сошлын буянаар олон жил уулзаагүй найз нөхөд, хамаатан садантайгаа уулзах боломж бүрдсэн ч сөргөөр ашиглагчдын тоо хэрээс хэтэрлээ. Ямар ч баримтгүйгээр “Тэр тэгжээ” хэмээн пост оруулахад л бөөнөөрөө нийлж байгаад “будаа” болгодог.

Байнга хүнд атаархдаг, үргэлж бусдыг буруутгадаг сошл-чдыг та олноор харсан байх. Харвардын эрдэмтэд сошл орчин хүнийг хар тамхи мэт донтуулдаг гэдгийг судалгаагаар тогтоосон. Олон улсад үүнийг сэтгэцийн эмгэг хэмээн тодорхойлох болжээ. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#2 БӨХЧҮҮДИЙГ ЖУДГААР БИШ ХУУЛИАР ХҮМҮҮЖҮҮЛЭХ ЦАГ БОЛЖЭЭ

Төрийн наадмын түрүү бөхөөс допинг илэрсэн, илрээгүй гэх маргаан сүүлийн 10 гаруй хоног олон нийтийн дунд эцэс төгсгөлгүй үргэлжлэв. Ерөөсөө допинг гэлтгүй начны найраа, даваа наймаалах аваа, өгөөний асуудал гээд Монгол бөхийг тойрсон ёс зүйгүй, шударга бус үйлдэл нь бөхдөө хайртай ард түмнийг бухимдуулж бас талцуулж байна. Бөхчүүдээс ёс зүй шаардах боломжгүй болжээ. Өөрөөр хэлбэл, монгол бөхийн ертөнцөд хатуу дэг, хуулийн хэрэгжилт үгүйлэгдэж байна. Монгол Үндэсний бөхийн холбоо нь хоёр хуваагдаж, бөхчүүд нь допинг, начны найраатай хутгалдсан тэдэнд хатуугаар хэлбэл “төр төмөр нүүрээ” харуулах цаг иржээ. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин Үндэсний их баяр наадмын тухай хуульд яаралтай өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулан, хуулийн төсөл боловсруулахыг үүрэг болголоо. Хуульд ямар өөрчлөлт оруулах, энэ нь гарц гаргалгаа болж чадах эсэхийг одоогоор тааварлахад эрт. Гэхдээ Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар бөхийн ертөнцөд өрнөж буй будилааныг цэгцлэх шаардлагатай биз ээ.

Үндэсний их баяр наадмаар сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхийн баяр наадамд барилдах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж, цолыг нь хураах хуулийн заалттай. Гэвч энэ заалт бүрэн төгөлдөр хэрэгжиж ирээгүй. Монголын Үндэсний бөхийн холбоо нь сэргээш хэрэглэсэн бөхийн эрхийг хугацаанаас нь өмнө нь сэргээчихдэг. Энэ жилийн хувьд гэхэд таван бөхийн эрхийг хугацаанаас нь өмнө бөхийн холбоо сэргээснийг аварга Ч.Санжаадамба тэргүүтэй бөхчүүд хүчтэй эсэргүүцсэний эцэст улсын баяр наадамд барилдуулалгүй өнгөрөөж чадсан. Тэгэхээр допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бөхийг хуульд заасанчлан хариуцлага хүлээлгэж, мөрдүүлдэг байх ёстой. Нөгөөтэйгүүр сэргээш хэрэглэсэн бөхийн барилдах эрхийг хоёрхон жилээр хасаад өнгөрөх нь учир дутагдалтай билээ. Сэргээш хэрэглэж улсын цолонд хүрсэн бөхөд нутгийн зөвлөл, ивээн тэтгэгч компаниуд нь ланд машин, хэдэн өрөө байраар мялаах нь энүүхэнд. Тухайлбал, энэ жилийн Үндэсний их баяр наадмын түрүү бөхөөр тодорсон Э.Оюунболдод Их засаг их сургуулиас дөрвөн өрөө байр, "Хан хэнтий хөгжил" сангаас хоёр өрөө байр, ивээн тэтгэгч компани болон “Моннис моторс” ХХК тус бүр ланд автомашинаар шагнаж байлаа. Гэвч аваргаас допинг илэрчихлээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#3 АНУ-ЫН ТУСГАЙ АЖИЛТАН МОНГОЛД АМИА АЛДСАН ХЭРГИЙГ ХААЛАА

АНУ-ын иргэн зочид буудлын өрөөнд амиа алдсан онц ноцтой хэрэг өнгөрөгч 2018 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр гарсан билээ. Хэргийг сануулбал, нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Шангрилла” олон улсын сүлжээ зочид буудлын ... тоот өрөөнд байрлаж байсан АНУ-ын иргэн хоолойгоо боомилсон байдалтай, ил харагдах шархгүй нас барсан байсан юм. Тухайн үед хэргийн зарим гэрчүүд нас барсан иргэн нь зочид буудлын өрөөний хувцасны шүүгээний догол төмрөөс өмдний тэлээгээр хоолойгоо боомилсон байсныг хэлж байсан бөгөөд цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газарт үзлэг шалгалт явуулж, нас барсан иргэний буудалласан өрөөнөөс хоёр шил шар айрагны лонх, хэд хэдэн ширхэг флаш, гар утас зэргийг эд мөрийн баримтаар хураан авч нотлох баримтад хавсарган шалгалтын ажиллагааг эхлүүлсэн юм.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#4 Н.АНХБАЯР: LEXUS 570 ХУДАЛДАЖ АВАХ АЖИЛЛАГААНД БИ ОРОЛЦООГҮЙ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр өөртэй нь холбоотой мэдээлэл цахим сүлжээнд гарсантай холбогдуулан өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдэл гаргажээ. Тэрбээр Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын захирлаар ажилладаг бөгөөд мэдэгдлээ иргэний хувиар гаргасан гэдгээ тодотгосон байна. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.


МЭДЭГДЭЛ

Иргэн Тэрбишийн Энхсайхан Н.Анхбаяр намайг ХБНГУ-ын хилээр их хэмжээний хар тамхи, эм, эмийн бэлдмэл нэвтрүүлэх гэж байгаад баригдан шалгагдаж буй Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр, Т.Мөнхбат, Э.Оргил нарыг томилсон, Т.Мөнхбатад Lexus 570 маркийн автомашин импортоор оруулж ирэх чиглэл өгсөн зэргээр ор үндэслэлгүйгээр удаа дараа гүтгэж, миний нэр төрд ноцтой халдаж байна.

Улс төрийн зорилготой түүний удаа дараагийн энэ гүтгэлгийг үүгээр эрс няцааж байна. Хилийн чанадад ажиллах дипломат болон консулын ажилтан, жолооч хэнийг ч би дур мэдэн, өөрийн үзэмжээр томилдоггүй, ийм эрх ч надад хууль тогтоомжоор олгогдоогүй. Тухайлбал, Элчин сайд нарыг Ерөнхийлөгч, Ерөнхий консулыг Засгийн газар, элчин зөвлөх, байнгын төлөөлөгчийн орлогчийг Гадаад харилцааны сайд, бусад дипломат болон консулын ажилтан, жолооч нарыг Төрийн нарийн бичгийн дарга томилж, чөлөөлж, эгүүлэн татдаг. Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлд томилгоог хэн хийх эрхтэй талаар маш тодорхой зохицуулсан. Түүнчлэн албан хаагчдын томилгооны асуудлыг тус яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэдэг. Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарыг ийм байдлаар томилсон.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#5 ФОТО: ХҮЙ ДОЛООН ХУДАГТ БОЛСОН ОРОСЫН НИСЭХ БАГИЙН ҮЗҮҮЛБЭР

 

ОХУ-ын Агаар-сансрын хүчний гвардын 234 дүгээр нисэх хорооны "Русские Витязи" баг Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотноо уран нислэгийн үзүүлбэр үзүүллээ.

Хүй долоон худагт болсон өндөр түвшний нислэгийн багийн үзүүлбэрийн гэрэл зургаас сонирхуулъя. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top