Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх есдүгээр сарын 14-22-нд Казахстаны нийслэл Нур-Султан хотын "Барыс Арена” цэнгэлдэх хүрээлэнд болно. Энэ тэмцээний олимпын 12 жинд эхний 6 байр эзэлсэн тамирчид “Токио 2020” олимпын эрхээ авах юм.
ОХУ-ын шинжээчид ирэх ДАШТ-ий талаар жин тус бүрд судалгаа хийж, түрүүлэх магадлалтай бөхчүүдийг нэрлэжээ.
Энэ жинд ОХУ-аас осетин бөх 22 настай Артур Найфонов барилдана.
Европын аварга (2018), ОХУ-ын аварга (2019)
U-23 ДАШТ-ий мөнгөн медальт (2018)
“Иван Ярыгин” тэмцээний хүрэл медальт (2018)
Түүний дэлхийн аваргад түрүүлэх магадлалыг Оросын шинжээчид 40-60% гэж үзэж байна.
Артур анх удаагаа ДАШТ-д оролцох гэж байна. Тэрээр 2017 онд Финландад болсон залуучуудын ДАШТ-д түрүүлснээсээ хойш мэргэжилтнүүдийн анхааралд өртсөн. Дараа нь “Аланы” Владикавказ (2017), “Степан Саркисян” Армен (2017), “Дмитрий Коркин” Якутск (2018), “Дан Колов” Болгар (2018) тэмцээнүүдэд тэргүүлж, өнгөрсөн жил Европын аварга болсон билээ.
2019 он гараад гурван тэмцээнд орж, бүгдэд нь түрүүлсэн. Тавдугаар сард Али Алиевийн тэмцээнд түрүүлээд УАШТ-дээ тэргүүлсэн. Энэ жингийн гол өрсөлдөгч Даурен Куруглиевтэйгээ хамт “Вацлав Циолковский” тэмцээнд орж, Артур түрүүлсэн бол Даурен хүрэл медальтай тэмцээнээ дуусгасан.
Одоогийн байдлаар 14 дараалан ялаад байгаа. Нийт 71 оноо авч, 16 оноо алджээ. Энэ амжилтаа Нур-Султанд үргэлжлүүлэх боломж түүнд бий. Жингийн гол бөх АНУ-ын Дэвид Тейлор байхгүй тул Риогийн олимпын аварга Ираны Хасан Яздани түрүүлэх хамгийн магадлалтай бөхөөр нэрлэгдэж байна. Беларусын Али Шабанов бас боломжтой. Али энэ жинд шилжиж ирээд Европын АШТ-д хүрэл, Европын наадмын мөнгөн медаль аваад байгаа.
Тэднээс гадна медалийн төлөө өрсөлдөх бөхчүүдэд дэлхий, Европын медальт Туркийн Фатих Эрдин, тивийн аваргын гурван медальтай Азербайжаны Александр Гостиев хоёрыг нэрлэж болно.
Мөн энэ жинд Сандро Аминашвили (Гүрж), Борис Макоев (Словак), Таймураз Фриев (Испани), Сосүкэ Такатани (Япон), Юриески Торребланка (Куба), Петр Янулов (Молдов), Амина Назема (Сан-Марино), Ахмед Дударов (Герман), Збигнев Барановский (Польш), О.Үйтүмэн (Монгол), Азамат Даулетбеков (Казахстан) нарын хэн нь ч медальд хүрэхийг үгүйсгэхгүй.
Гэнэт цоорон тэсрэх магадлалтай бөхөөр Азийн АШТ-ий медальтнууд болох Кыргызстаны дагестан бөх Алигаджи Гамидгажиев, Энэтхэгийн Дипак Пуния, Узбекистаны дагестан Жавраил Шапиев нар тооцогдож байна.
Дагестаны чөлөөт бөхийн холбооноос бөх сонирхогчид дунд санал асуулга явуулахад 41,79 хувь нь Язданиг нэрлэж, Найфанов удаалсан байна.
UWW холбооны 86 кг–ын жингийн чансаа
1. Фатих Эрдин (Турк) – 84 оноо; Дэвид Тейлор (АНУ) – 80; 3. Борис Макоев (Словак) – 50; 4. Хасан Яздани (Иран) – 43; 5. Дипак Пуния (Энэтхэг) – 42; 6. Таймураз Фриев (Испани) – 39; 7. Даурен Куруглиев (ОХУ) – 36; 8. Владислав Валиев (ОХУ) – 34; 9. Али Шабанов (Беларусь) – 34; 10. Айхмед Айбуев (Франц).
Сүүлийн 10 жилийн олимп, ДАШТ-ий дүн 86 кг (84 кг)
ДАШТ-2018. Будапешт. 1. Дэвид Тейлор (АНУ); 2. Фатих Эрдин (Турк); 3. Таймураз Фриев (Испани); 3. Хасан Яздани (Иран); 5. Гванк Ким (БНСУ); 5. Даурен Куруглиев (ОХУ); 7. Вилли Хейно (Финланд); 8. Борис Макоев (Словак); 9. Збигнев Барановски (Польш); 10. Юриески Торребланка (Куба).
ДАШТ-2017. Парис. 1. Хасан Яздани (Иран); 2. Борис Макоев (Словак); 3. Жейден Кокс (АНУ); 3. Владислав Валиев (ОХУ); 5. Михаил Петров (Болгар); 5. Александр Гостиев (Азербайжан); 7. Селим Яшар (Турк); 8. Юриески Торребланка (Куба); 9. Збигнев Барановски (Польш); 10. Петр Янулов (Молдов).
Олимпын наадам-2016. Рио-де-Жанейро. 1. Абдулрашид Садулаев (ОХУ); 2. Селим Яшар (Турк); 3. Шарип Шарипов (Азербайжан); 3. Жейден Кокс (АНУ); 5. Педро Кебальос (Венесуэл); 5. Рейнерис Салас Перес (Куба); 7. Алиреза Карими (Иран); 8. Михал Ганев (Болгар); 9. Омаргажи Магомедов (Беларусь); 10. Збигнев Барановски (Польш).
ДАШТ-2015. Лас-Вегас. 1. Абдулрашид Садулаев (ОХУ); 2. Селим Яшар (Турк); 3. Сандро Аминашвили (Гүрж); 3. Алиреза Карими (Иран); 5. Магомедгажи Хатиев (Азербайжан); 5. Михал Ганев (Болгар); 7. Ибрагим Алдатов (Украин); 8. О.Үйтүмэн (Монгол); 9. Армандс Звирбулис (Латви); 10. Педро Кебальос (Венесуэл).
ДАШТ-2014. Ташкент. 1. Абдулрашид Садулаев (ОХУ); 2. Рейнерис Салас Перес (Куба); 3. Селим Яшар (Турк); 3. Мухаммадхосейн Мухаммадиан (Иран); 4. Аслан Кахидзе (Казахстан); 5. Гамзат Османов (Азербайжан); 7. Нареш Кумар (Энэтхэг); 8. Михал Ганев (Болгар); 9. Дато Марсагишвили (Гүрж); 10. Педро Кебальос (Венесуэл).
ДАШТ-2013. Будапешт. 1. Ибрагим Алдатов (Украин); 2. Рейнерис Салас Перес (Куба); 3. Иштван Вереб (Унгар); 3. Эхсан Лашгари (Иран); 5. Мурад Гайдаров (Беларусь); 5. Таймураз Фриев (Испани); 7. Георг Серегели (Герман); 8. О.Үйтүмэн (Монгол); 9. Сердар Боке (Турк); 10. Дато Марсагишвили (Гүрж).
Олимпын наадам-2012. Лондон. 1. Шариф Шарифов (Азербайжан); 2. Хайме Эспиналь (Пуэрто-Рико); 3. Дато Марсагишвили (Гүрж); 3. Эхсан Лашгари (Иран); 5. Сослан Гатциев (Беларусь); 5. Ибрагим Болукбаши (Турк); 7. Жейк Херберт (АНУ); 8. Анзор Уришев (ОХУ); 9. Ибрагим Алдатов (Украин); 10. Армандс Звирбулис (Латви).
ДАШТ-2011. Истамбул. 1. Шариф Шарифов (Азербайжан); 2. Ибрагим Алдатов (Украин); 3. Дато Марсагишвили (Гүрж); 3. Альберт Саритов (ОХУ); 5. Армандс Звирбулис (Латви); 5. Сил Сандерсон (АНУ); 7. Алиреза Гударзи (Иран); 8. Шинья Мацүмото (Япон); 9. Алекс Долли (Ирланд); 10. Ермек Байдуашов (Казахстан).
ДАШТ-2010. Москва. 1. Михаил Ганев (Болгар); 2. Заурбек Сохиев (Узбекистан); 3. Сослан Kцоев (ОХУ); 3. Рейнерис Салас (Куба); 5. Петр Янулов (Молдов); 5. Ибрагим Алдатов (Украин); 7. Мацей Белавендер (Польш); 8. Дато Марсагишвили (Гүрж); 9. Вадим Лалиев (Армен); 10. Науруз Темрезов (Азербайжан).
ДАШТ-2009. Хернинг, Дани. 1. Заурбек Сохиев (Узбекистан); 2. Жек Герберт (АНУ); 3. Ибрагим Алдатов (Украин); 3. Шариф Шарипов (Азербайжан); 5. Юсуп Абдусаламов (Тажикстан); 5. Абдусалам Гадисов (ОХУ); 7. Гекхан Явасер (Турк); 8. Рейнерис Салас (Куба); 9. Хайме Эспиналь Фахардо (Пуэрто-Рико); 10. Иштван Вереб (Унгар).
Сэтгэгдэл ( 0 )