Хар салхи: Бахамаас юу үлдэв?

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 13

Энэ сарын эхээр Бахамын Арлуудын Хамтын Нөхөрлөлийн түүхэнд гараагүй хүчтэй хар салхи тус улсыг дайрлаа. Есдүгээр сарын 1-нд Бахамын аралд буусан хар салхины улмаас хэдэн арван хүн амиа алдаж, хэдэн зуун хүн сураггүй алга болон, мянга гаруй байшин, барилга сүйдсэн байна.

Хар салхины гол хүч Абако арлыг дайрсан бөгөөд тэнд хэдхэн дүүрэг бүтэн үлдэж, бусад байшин нуржээ.

Одоо Бахамын ихэнх арал хүн амьдрах нөхцөлгүй болсон. АНУ-ын Засгийн газраас Бахамын иргэдэд түр зуурын виза өгөхөд бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Абакогийн аялал жуулчлалын гол төв байсан Марш-Харбор хотын барилгын 90 хувь нь сүйдэж, хүмүүс захиргааны байр, эмнэлэг, сүмд толгой хорогдож байна. Цэвэр ус, цахилгааны хомсдол бий болжээ.

Абако аралд ирсэн Америкийн Олон улсын хөгжлийн агентлагийн тэргүүн Марк Грин хар салхинаас учирсан хохирлыг цөмийн бөмбөг дэлбэрсэнтэй зүйрлэсэн байна.

Бахамын цагдаа, армийнхан аврах ажилд дайчлагдаад байна. Мөн Ямайкаас 120, Тринидад Тобагогоос 100 аврагч иржээ. Их Британийн тэнгисийн хүчин хүмүүнлэгийн тусламж хүргэн өгч байна.

Панамерикийн эрүүл мэндийн байгууллагаас ундны ус бохирдсон байх эрсдэлтэй тул халдвар өвчин гарах аюултай гэж мэдээллээ.

Нийслэл Нассау хотод хэдэн мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Орон гэргүй болсон олон зуун хүн АНУ-д очоод байна.

Гэр, байшин нь бүтэн үлдсэн хүмүүст орон гэргүй хүмүүсийг гэртээ оруулахыг уриалжээ.

Марш-Харбор хотын Дежани Луистан хэмээх энэ эмэгтэйд үлдсэн бүх зүйл нь...

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хеерхий(77.38.148.28) 2019 оны 09 сарын 13

хеерхий дее, байгалийн гамшигт узэгдэл арилах болтугай

0  |  0
Top