Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний тэтгэврийн алба, Мэдээллийн технологийн төв болон тус улсын мэдээллийн зөвлөх компанийн төлөөлөл нийт 12 албан хаагч энэ сарын 24-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж Нийгмийн даатгалын байгууллага дээр ажиллаж байна.
Төлөөлөгчид Монгол Улсын Нийгмийн даатгалын байгууллага, тэр дундаа Мэдээллийн технологийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай албан ёсны уулзалт хийсний дараа манай улсын нийгмийн даатгалын ажилтнуудад чадавхжуулах сургалт зохион байгуулж байгаа юм байна.
Сургалтаар Бүгд Найрамдах Солонгос Улсын үндэсний тэтгэврийн тогтолцоо, нийгмийн даатгалын хамралт, орлого шимтгэл цуглуулах үйл явц, мэдээллийн аюулгүй ажиллагаа, хэрэглэгчийн төв болон лавлах үйлчилгээний үйл ажиллагааны талаар мэдлэг олгож, туршлагаасаа хуваалцаж байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газар, БНСУ дахь Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын үйлчилгээний төв болон БНСУ-ын Үндэсний Тэтгэврийн алба хамтран зохион байгуулж буй тус сургалтад нийгмийн даатгалын төв орон нутгийн газар нэгжүүдээс мэдээллийн технологи, орлого шимтгэл хариуцсан байцаагч нийт 58 ажилтан оролцож байна.
Эх сурвалж: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Сэтгэгдэл ( 0 )