Мадуро: Оросоос бүрэн дэмжлэг авлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 27

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро Каракас Москвагаас цэрэг, техникийн хамтын ажиллагааны бүх хүрээнд дэмжлэг авсан гэж мэдэгджээ. “Бид Оросоос болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинаас бүрэн дэмжлэг авлаа. Венесуэл улс дэлхийн хамгийн дэвшилтэт зэвсгийн системтэй боллоо” гэж Мадуро хэлсэн байна.

Тэрбээр энэ талаар Оросын Төрийн тэргүүн Владимир Путинтай уулзахдаа ярьсан аж. Путин Оросын талаас Венесуэлд бүрэн дэмжлэг үзүүлэхийг баталжээ. Венесуэл улс батлан хамгаалах чадвараа хүчирхэгжүүлэх, бүрэн эрхт байдлаа хамгаалах, зэвсгээ хөгжүүлэх, үндэсний энх тайван байдлаа хадгалахад ОХУ тусална гэж Владимир Путин мэдэгдсэн байна.

Кремльд энэ сарын 25-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро нарын уулзалт болсон билээ. Уулзалтын үеэр Мадуро Путинд Латин Америкийн орнуудын үндэсний баатар Симон Боливарын сэлмийн хуулбарыг бэлэглэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top