БНАСАУ-ын цөмийн зэвсгийн асуудлаар хэлэлцээр хийгч Бээжинд иржээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 03

Хойд Солонгосын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Ким Мён Гил тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр /2019.10.03/ Бээжинд иржээ. “Ёнап” агентлагийн мэдээлснээр Ким Мён Гил нь БНАСАУ-ыг цөмийн зэвсэггүй болгох асуудлаарх гол хэлэлцээр хийгч аж. Төлөөлөгчид өнөө орой Стокхолм явах гэнэ. Тус хотод тэд АНУ-тай хэлэлцээ хийх юм байна.

Пеньян болон Вашингтон өмнө нь цөмийн зэвсэггүй болох асуудлаарх хэлэлцээгээ сэргээхээр тохиролцжээ. Талууд энэ сарын 4-нд урьдчилсан уулзалт хийгээд маргааш нь ажил хэргийн хэлэлцээгээ эхлэх талаар Пеньян мэдээлсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн есдүгээр сард ойрын хугацаанд Хойд Солонгосын Ерөнхийлөгч Ким Жон Унтай уулзалт хийж магадгүй байгаагаа мэдэгдсэн. Тэд гурван удаа уулзаад байгаа билээ. Хамгийн сүүлд тэд өнгөрсөн зургаадугаар сарын 30-нд Панмүнжом дахь цэрэггүй бүсэд уулзалт хийсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top