Ахмад сэтгүүлчид МСНЭ-ийн ажлыг ингэж дүгнэлээ

Админ | Zindaa.mn
2019 оны 10 сарын 05

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн хамт олон Ахмадын баярыг тохиолдуулан хэвлэл мэдээллийн салбарын нэрт зүтгэлтнүүд, ахмад сэтгүүлчдээ хүлээн авч уулзан, хүндэтгэл илэрхийлсэн билээ. Энэ үеэр ахмад сэтгүүлчид МСНЭ-ийн үйл ажиллагаанд хэрхэн үнэлэлт дүгнэлт өгч, санал сэтгэгдлээ илэрхийлснийг тоймлон хүргэж байна.


СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН Х.ЦЭВЛЭЭ


-Би Монголын сэтгүүлчдийн онц VI их хурлыг зохион байгуулсан комиссын дарга хүн. Анх 1990 онд энэ хурлыг хуралдуулж, Монголын сэтгүүлчдийн шинэ үеийг зүг чигийг гаргаж ирсэн. Одоо тэр зүг чигээр яваа гэж ойлгодог. Энэ талаас нь бодохоор өнөөгийн сэтгүүлчдийн байгууллагын одоогийн явуулж байгаа ажил бол санаанд оромгүй богино хугацаанд амжилтад хүрч байгаа юм уу даа гэж бодож байна. Би түрүү түрүүчийн сэтгүүлчдийн байгууллагын тэргүүлэгч гишүүнээр ажиллаж, чөлөөлөгдөөд 7, 8 жил болж байна. Тэргүүлэгч гишүүн байхад зовж байсан. Хамгийн хэцүү юм бол мөнгө. Зах зээлийн нөхцөлд мөнгөгүйгээр юм хийнэ гэдэг далавчгүй бүргэд гэсэн үг шүү дээ. Харин манай залуус одоо яаж ийгээд санхүүжээд, сэтгүүлчдийн байгууллагаас хийвэл зохих арга хэмжээг авч, зарим талаар шинэ юм хийгээд байна. Энэ бол их сайшаалтай зүйл. Нөгөөтэйгүүр, Монголын хэвлэл мэдээллийн хууль гэж бид их ярьдаг юм л даа. Анх үүнийг 1990 онд хийх тухай санаа гарч байсан юм. Үүнээс хойш 30 жил явж байна. Энэ тэмцэл одоогийн сэтгүүлчдийн байгууллагын үед, энэ ерөнхий удирдагчийн үед төгс шийдлээ олох юм болов уу гэж харж, баярлаж явдаг. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн хууль буй болгох энэ ажилд нь амжилт хүсье. Үүнийг дэмжиж өгөхийг Монголын бүх хэвлэл мэдээлэл, тэднийг уншдаг, дэмждэг хүмүүээс хүсэж байна. 

Үүнээс гадна хэрвээ байгалийг зүй бусаар сүйтгэсэн бол хэн ч байсан зохих хариуцлагаа хүлээх ёстой гэсэн байр суурьтай байдгаа хэлмээр байна. Байгалийн төлөө дуугарч, тэмцэж, гэм нүглийг нь илэрхийлж байгаа сэтгүүлчдэд талархаж байгаагаа би хэлмээр байна. Аливаа бүхэн үнэн л байх ёстой. 
 

АХМАД СЭТГҮҮЛЧ Г.ДОРЖДУЛАМ


-МСНЭ-ийн одоогийн ажил, удирдлага Х.Мандахбаярынхаа ажил хэргийг ахмад сэтгүүлчид бид дэмжин сайшаадаг. Яагаад гэвэл ганц сэтгүүлчдийн байгууллагын төлөө биш, нийт Монгол орныхоо хөгжил дэвшил, монгол орны баялгийн төлөө, монгол орныг байгалиар нь байлгахын төлөө ард түмнийхээ өмнө том үүрэг хүлээж, үүний төлөө бие хайргүй зүтгэж байгаад нь талархаж явдаг юм. Ер нь энэ тэмцлийг ганц хүн яваад амжихгүй ээ. Тийм учраас нийт сэтгүүлчид, тэтгэвэрт гарсан гэлтгүй ахмад сэтгүүлчид бид мөн дэмжих хэрэгтэй гэж бодож байна. Саяхан гэхэд Тосон бумбын асуудлаар бол үнэхээр эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үүргийг гүйцэтгэлээ. Энэ сайхан хангайг төрөөс хамгаалалтад авахаар боллоо. Үүнд их баяртай байна. Ганц Тосон бумын ч биш нэлээд хэдэн сэглэгдэж байгаа газар нутгийг төрийн хамгаалалтад авч, буцааж сэргээхээр болсонд би сэтгүүлчийн хувьд, монгол иргэн хүний хувьд маш их баяртай яваа. 

Одоогийн удирдлагуудаасаа би сэтгүүл зүйн хууль эрх зүйн орчныг шинэчлэхэд нөлөөлөөсэй гэж би хүсдэг, хүлээдэг. Тэгэх ч байх гэж найддаг. Түүнчлэн сэтгүүлчдийнхээ ахуй хангамжийг сайжруулах, сэтгүүлчдийг өөрийн гэсэн орон сууцтай болгох, сэтгүүлчдийн байгууллагыг өөрийн байртай болгохын төлөө тууштай явж байгаад нь энэ хэдэн залуустаа баярлаж, талархаж явдаг. 
 

СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН Б.ГАЛААРИД


-Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлд 7, 8 жил ажилласан хүний хувьд хэлэхэд Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн хүн нэн түрүүнд нийгмийн зүтгэлтэн байдаг. Тэр нийгмийн зүтгэлтэн хүн эхний ээлжид салбарынхаа төлөө дуу хоолойгоо сонсгох ёстой. Ялангуяа сэтгүүл зүйн салбарын хараат бус байдлыг бий болгохын төлөө тэмцэнэ гэдэг бол удирдлагын үүрэг. Бид үеийн үед энэ асуудлыг ярьж ирсэн. Манай хууль эрх зүйн орчин, бизнесийн орчин энэ хэвлэл мэдээллийн салбарын сүүлийн 30 жилийн байгаа байдал, орчин хэвлэлийн эрх чөлөөг бүрэн дүүрэн хангахад таатай бус байсаар ирсэн. Үүнийг сайжруулах нь Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгчийн хамгийн түрүүнд хийх ёстой асуудал. Тийм учраас би хараат бус сэтгүүл зүйн төлөөх тэмцлийг зөв, зүйтэй гэж бодож байна. Нөгөөтэйгөөр уул уурхай, байгаль орчныхоо төлөө гэдэг үйл хэрэг нь зөвхөн Х.Мандахбаярын ч асуудал биш юм. Энэ бол монгол хүн болгоны бодох ёстой, зүтгэх ёстой, сэтгэл зүрхээ гаргах ёстой, тэмцэх ёстой асуудал. Тийм ч учраас сэтгүүлчийнхээ хувьд, хувь хүнийхээ хувьд энэ тэмцэлд оролцъё гэдэг эрмэлзэл зориг байна гэж би харж байгаа. Монголын нийгмийн янз янзын салбарын хүмүүс бүгдээрээ, Монгол эх орондоо хайртай, унаган байгальдаа хайртай, Монголынхоо ирээдүйд хайртай хүн болгон янз бүрийн хэлбэрээр тэмцэж байгаа. МСНЭ-ийн удирдлагыг, энэ баг хамт олныг хүчээр буруутгах өнгө аяс сүүлийн үед харагдах боллоо. Үүн дээр би бол буруутгах байр суурь алга байна. 

Одоогийн МСНЭ сайн ажиллаж байгаа. Миний өмнөх дарга нар ч гэсэн хэр чадлаараа л ажиллаж байсан. Төрийн бус байгууллага чинь өөрийн гэсэн байргүй, төсвөөс мөнгө авдаггүй. Гишүүдийн татвар бол үйл ажиллагааны 10 хувийг хаахаас илүүгүй ийм л орчинд найман жил зовлонг нь эдэлсэн хүний хувьд би Х.Мандахбаярыг сайн ажиллаж байна гэж харж байна. Гадаад харилцааг маш өргөн хүрээнд, зоригтойгоор өргөжүүлж чадлаа. Дээрээс нь дотооддоо орон нутгийнхаа бүтцийг сайжрууллаа, нэлээд ажил хийж байна. МСНЭ одоо ахмадын байгууллагаа, залуу сэтгүүлчдийн байгууллагаа, нийслэлийн сэтгүүлчдийн байгууллагаа бэхжүүлэх төлөвлөсөн ажлуудаа танилцуулж байна. Ер нь бол энэ баг ээлжит Их хурал дээр дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө сайн хэрэгжүүлж байна гэж харж байна.
 

СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН С.ЗЭВСЭГ


-Би насаараа байгалийн тухай бичиж, байгалийн зураг авч ирсэн хүн. Байгальд хайртай. Байгаль, амьтан, ургамалд дайсагнасан бүхэн надад дайсан санагддаг. Тийм учраас байгальд хайр гамгүй хандаж байгаа бусармаг үйл ажиллагааг сэтгүүлчийн хувьд би олон жил шүүмжилж бичиж ирсэн. МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаярын байгаль хамгаалах чиглэлд хийж байгаа тэмцэл, ялангуяа Тост, тосон бумбын нурууг хамгаалахад сэтгүүлчийн хувиар, хүний ёсоор анхаарал хандуулдагт би ахмад сэтгүүлчийн хувьд баярлаж, дэмжиж явдаг.
 

СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН Г.ЧУЛУУНБАТ


-Х.Мандахбаяр ерөнхийлөгчтэй МСНЭ маань ахмадууддаа үргэлж хүндэтгэлтэй ханддаг. Амхадуудынхаа үгийг сонсдог. Энэ их чухал юм. Сэтгүүлчид өнөөдөр сэтгүүлчдийн байр байхгүй, нэгдэж нийлсэн зүйлс хомс, тус тусдаа байгаа зүйлс ажиглагдаад байдаг. Энэ олон салбарыг нэгтгэж нийлүүлдэг газар бол МСНЭ юм.
 

АХМАД СЭТГҮҮЛЧ Я.ЛХАГВАСҮРЭН


-Х.Мандахбаяр ерөнхийлөгч манай сэтгүүлчдийн холбоо үнэн мөнийн төлөө, шударга ёсны төлөө, газар шорооны төлөө, байгаль хамгаалах чиглэлд, эрэн сурвалжлах чиглэлд үлгэр жишээ болохоор  үйл ажиллагаа явуулж, бодлогоор дэмжиж байгаад ахмад сэтгүүлчийн хувьд бид үнэлж явдаг.
 

АХМАД СЭТГҮҮЛЧ Г.БААТАРНУМ


-Монголын сэтгүүл зүй бол их том гал тогоо. Манай МСНЭ-ийн удирдлага зөвхөн сэтгүүл зүйн төлөө төдийгүй Монголын нийгмийн төлөө, газар шороо, нийгмийг эрүүлжүүлэхийн төлөө ажиллаж, шударга, зоригтойгоор тэмцэж байгааг бид дэмждэг. МСНЭ-ийн ажил үйлс өөдрөг байгаа шүү. Өөдрөг байгаа. Сэтгүүлчдийн ордонтой болохыг ахмад сэтгүүлчид бид маш их дэмжиж явдаг. Өөрсдийн орон гэртэй болно гэдэг манай салбарт маш чухал юм.

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.43.237) 2019 оны 10 сарын 06

Ta ene saikhan setguulch hiisen buteesen, heleh ugtei huniig wu geed baigaa wm be? Bitgii huniig muuchlaad bai, Huniig muu helj buruutgasnaar muu bolchihgui shuu Ene saihan hun bidend hereg boloh l ug helne. Yaaj huleej avah ni tanii hereg

1  |  0
Иргэн(202.9.43.237) 2019 оны 10 сарын 06

Монголчууд аа гэж монгол эх орныхоо төлөө гэсэн сэтгэлгүй МӨНГӨ ЦАГААН НҮД УЛААН гэгч л болчихоод байна уу. Энэ өвгөний бичсэнийг цаашдаа олж уншихыг хичээж, та итгэх үү? ААН, цааш нь ярих уу ААН ХУРЦ ААН

0  |  0
Иргэн(202.9.43.237) 2019 оны 10 сарын 06

Монголчууд аа гэж эх орон ард түмнээ гэх сэтгэлгүй МӨНГӨ ЦАГААН, НҮД УЛААН гэгч хэн хүнгүйд нүүрэлчихээд байна уу даа. Энэ өвгөнөөс эхлээд Монголчууд минь цаашдаа энэ мэтээр л амьдралаа залгуулаад явах уу ААН. Цааш нь ярих уу ААН ХУРЦ ААН

1  |  0
Иргэн(202.9.43.237) 2019 оны 10 сарын 06

Ахмад сэтгүүлч Х.Цэвлээ гуайн бичсэнийг олж уншихыг хичээж хүндэтгэж байдаг уншигчийн нэг л дээ би Гэтэл Нийслэлийнхээ газар худалдаж, 60 тэр бумын гэгдэх засаг төрийн эрхийг авахын төлөө хийгдсэн тухай, ер нь тэгээд Миеэ овогтын гар хөл орооргүй салбар төрийн алба гэж байхгүы болсон хамтрагчид нь оргож зайлсан энэ хүнийг ёстой л нэг итгэж болох хүн гээд л баруун солгойгүй бурсныг бодохоор монголчууд бие биедээ итгэж болох уу? гэдэг сэтгэгдэл хэн хүнгүйд төрж байгаа байхаа. Бас л энэ хүнийг авилгадаж байгаад бичүүлчихсэн вм биш биздээ гэх хардах сэтгэл хэн бүхэнд төрөөд байх юм. Монголчуудаа

0  |  0
Зочин(202.126.88.173) 2019 оны 10 сарын 06

Тэр нэг мүонтв сэтгүүлч халтайсан хар нөхөр юу гуцаад бсан бэ хүн шүүмжилэхээр өөриинхөө боловсрол мэдлэг ур чадвараа саыжруулмаар харагддаг юм

0  |  0
Зочин (64.119.19.179) 2019 оны 10 сарын 06

Сэтгуулч Отгон газар шорооны телее Сайн ажилладаг маш сайн сэтгуулч ард тумэн баярлаж явдаг Амжилт хусье

0  |  0
HOP ppol(105.112.120.52) 2019 оны 10 сарын 05

Жозе Луис зээл, Бид 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөөр зээл олгохоос гадна зээл авах шаардлагатай байгаа аливаа компани, компанид жилийн 2% -ийн хүүтэй 50000-30000 еврогийн төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө.\n\nХэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа болон эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Хурдан зээл ба төлбөрийн эцэс төгсгөлгүй стресс.\n  эсвэл бидэн дээр (citybankloans10@aol.com) хаягаар имэйл илгээнэ үү. (citybankloan123@gmail.com)

0  |  0
Top