ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр /2019.10.07/ 67 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байгаа билээ.
Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны дарга Дмитрий Песков түүнийг төрсөн өдрөө ойр дотнын хүмүүс, гэр бүлийн хамт тэмдэглэнэ гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Мөн төрсөн өдрөөсөө хэд хоногийн өмнө В.Путин Сибирийн тайгад амарсныг мэдэгдэж, бичлэгийг хэвлийнхэнд танилцуулсан юм.
Ерөнхийлөгчтэй хамт Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу тайгад амарсан байна.
В.Путин, С.Шойгу нартай хамт яваа нэгэн хүн “Москвагийн агаарыг тайгынх шиг цэвэр болгож болох болов уу” гэж асууж байгаа нь бичлэгт сонсогдоно. Шойгу “Энэ бол Ерөнхийлөгчид тавих асуулт байна” гэж хариулж, харин В.Путин “Ямар ч гэсэн ийм цэвэр болгохын төлөө хичээх хэрэгтэй” гэж хэлж байх ажээ.
2018 онд В.Путин Тувад, 2017 онд мөн Сибирьт амарч, усанд сэлэн, загасчилж байлаа.
Сэтгэгдэл ( 4 )
одоо Хүрэлсүх бас тайгад очиж амрах бхда!!битгий сэдэв өгөөд бай та нар!!хаха
orosyn ard tumen yamar aztai uls ve uum xuchtei xolyg xardag eronxiilogchtei
ene bol minii tursun nutag...... mongoliin saihan oron
манай монголын нутаг байсан газрын агаар их таалагдаж дээ тавтай морил