НЭГ СЭДВЭЭР - ШАХМАЛ ТҮЛШНИЙ ХЭРЭГЛЭЭ
Сайжруулсан түлш, угаарын хийнд хордсон байж болзошгүй 100 гаруй иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан боловч таван иргэн амиа алдаад байна. Сайжруулсан түлш стандартын дагуу үйлдвэрлэгдэж буй эсэх, иргэн түлшийг хэрхэн хэрэглэх талаар “Тавантолгой түлш” сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн ахлах зөвлөх, Техникийн ухааны доктор, Монгол Улсын зөвлөх инженер Г.Бадамхатантай ярилцлаа.
-Олон хүн угаарын хийнд хордож, дөрөв нь амиа алдлаа. Үүнийг сайжруулсан түлштэй холбож тайлбарлаж байна?
-Нүүрс дутуу шатсанаас угаар гардаг. Тиймээс галлалт буруу болсноос угаар гарсан болов уу гэж бодож байна. Ялангуяа ханан пийшинтэй айлуудын пийшин хөө тортог унаж, сорох чадвар муудсан байдаг. Яндан сорох чадвар муудахаар түлш бүрэн шатахгүй дутуу шатдаг. Дутуу шатсанаас угаарын хий гардаг. Хоёрдугаарт сайжруулсан түлшийг ихээр биш бага хэмжээгээр түлэх ёстой. Хуучин бол Багануур, Налайхын уурхайн нүүрсийг хувингаар нь хийчихэж болдог байсан. Одоо бол сайжруулсан түлш нь илчлэг өндөртэй учраас ихээр нь түлж болохгүй. Багаар түлэх ёстой. Зуухны багтаамжийн 60-65 хувьд нь түлшээ хийх ёстой. Шатах явцад нь тав, арван ширхэгээр нь багаар нэмэх хэрэгтэй. Ингэж байж түлш бүрэн шатдаг. Миний ойлгож байгаагаар зарим айлууд цогшоод ирэхээр нь их хэмжээгээр түлшээ хийснээр угаар гарсан болов уу гэж бодож байна. Мөн зуухны хаалтыг тохируулах ёстой. Бүтэн хаавал буруу. Зуухны хаалт нь соролтыг тааруулдаг. Түлш бүрэн шатаж дууссаны дараа зуухны хаалтыг хааж болдог. Энэ горимыг зөрчсөн байж болзошгүй. Нүүрсний найрлагад ямар нэгэн хортой бодис байхгүй.
-Сайжруулсан түлшийг хэрэглэхэд зуух голох уу?
-Ер нь сайжруулсан түлшийг энгийн зуух болон төслийн зууханд хэрэглэхэд тохирч байгаа. Ханан пийшинд түлэхэд жаахан тохиромж муутай байгаа. Ханан пийшинг хүмүүс өөрсдөө барьдаг учраас янз бүр л байх шиг байгаа юм. Гол нь ханан пийшингийнхээ хөө тортгийг сайн цэвэрлэж, яндангийн сорох чадварыг нэмэгдүүлэх хэрэгтэй.
-Амиа алдсан иргэд нь ямар зуухтай айлууд байсан юм бол?
-Ханан пийшинтэй айлууд байсан гэж сонссон. Гэхдээ би газар дээр нь очиж амжаагүй байна. Түлшээ их хэмжээгээр пийшиндээ хийснээс угаартсан байж болзошгүй. Түлш ч бай, зуух ч бай стандарттай байдаг. Зуухны стандарт гэж 2016 онд батлагдсан. Тэр стандартад ханан пийшин ордоггүй юм билээ. Тохиргоо зөв хийгдсэн ханан пийшинд бол зүгээр шатдаг. Зарим ханан пийшинд л муу шатаад байгаа зүйл байна. Гол нь зуухны бүрэн бүтэн байдал, тохиргоо, галлагаагаа зөв хийх нь чухал юм. Ер нь түүхий нүүрс ч гэсэн зуух нь тааруу байгаад буруу галлавал шатахгүй шүү дээ. Хамгийн гол нь зуухны агаарын солилцоо сайн байж түлш сайн шатна. Дутуу шатахаараа угаар бий болдог.
-Түлшээ иргэдэд түгээж эхлэхдээ хэрхэн хэрэглэх зааварчилгааг танай компаниас өгсөн үү. Иргэд сайжруулсан түлш хэрэглэх, мэдлэг, мэдээлэл муу байгаатай холбоотойгоор угаартсан байж болох юм?
-Түлшний уутан дээр заавар бичсэн байгаа. Хүмүүс маань түүнийг уншдаг эсэхийг мэдэхгүй байна. Түүхий нүүрс шигээ санаад хэрэглэж байхыг үгүйсгэхгүй л дээ. Тэгэхээр зааварчилгааг иргэдэд сайн өгөх нь чухал байна.
-Иргэд угаартаж амиа алдсантай холбоотойгоор түлшнээс дээж авч шинжилгээнд өгсөн. Шинжилгээний хариу хэзээ гарах вэ?
-Гаалийн ерөнхий газрын лабораторид шинжилгээний дээжийг явуулсан. Хариу нь хараахан ирээгүй байна.
-Одоогийн байдлаар хэдэн тонн шахмал түлш үйлдвэрлэж, хэчнээн тонныг иргэдийн гарт хүргээд байна вэ?
-Өнөөдрийн байдлаар 180 мянган тонн сайжруулсан түлшийг нөөцлөөд байна. Улаанбаатарын бүх айл өрхийн хоёр сарын хэрэгцээг хангах хэмжээний нөөц. Одоогоор 30 мянган тонн нүүрсийг иргэдэд борлуулаад байна.
Сэтгэгдэл ( 15 )
Хор хийсэн тэнэг дээ...олон хүний амь...
нүүрсийг шатаахад гарч байгаа хийнүүдийн талаар А байхгүй ийм доктороос 7 буудлын Долгор эмээгээс асуувал нарийн учрыг нь хэлээд өгнө дөө
чааваас даа монголоор дүүрэн иймэрхүү л олон доктор, долоон шидийн цолтой хүмүүс байгаа байх даа.
ЭНЭ ОВГОН САЙД Ц. ДАВААСУРЭН 2 ЭНЭ ЖИЛЖИНГЭЭ ХУДЛАА ШААГААД БААХАН ХУН АЛААД ХАЯЧЛАА. АР ГЭР НЬ ЭДНУУДЭЭС АМИЙГ НЬ НЭХ
Hehe pooh manai lut erdemtiig udirdah gazruud ni toogoogui yum bhda. Erguu nuudelchid bid sudalgaa hiij ersdel tootsnongej baih bish. Tiim mundag yum bol ali uridaas zovloh ni yagaav ain?
Айлуудын нийт зуухны 60 хувь нь ханан пийшин гэж байна Тэд бугд эрсдэлд гэсэн уг болж байна
Пиздаааааааа бид одоо хэддүгээр зуунд амьдараад байгаа юм бэ заавал нүүрс түлх ёстой юм уу энэ олрн дарга сайд гэж аргаа барж алаа маажсан пиздакуудаа цахилгаан болон нарны энерги ашиглаажээ заавал нүүрс түлээд хот тэр чигээрээ хордох ёстой юм уу пмздааааааассссёёёёёё
Пиздаааааааа бид одоо хэддүгээр зуунд амьдараад байгаа юм бэ заавал нүүрс түлх ёстой юм уу энэ олрн дарга сайд гэж аргаа барж алаа маажсан пиздакуудаа цахилгаан болон нарны энерги ашиглаажээ заавал нүүрс түлээд хот тэр чигээрээ хордох ёстой юм уу пмздааааааассссёёёёёё
Энэ мэтийгээ эртхэн хэлэхэд яадаг юм бэ? Хүний амь хохирсон хойно арьсаа хамгаалж байгаа юм шиг л санагдаж байна
Үнхээр хэллэх үг олдохүй юм манайх зусландаа өвөлд таван толгойн нүүрс ханан пиншинд түлж л байсан саяний хүйтэнд шахмал түлш аваачиж түлсэн дулаахан сайхан л байсан өөрсдийн арчаагүй залхуугаас болж байгаа шүүдээ юу болохгүй худлаа хуцаж байна\n
Энэ олоо үхсэнийх нь доктор, зөвлөх инженер байх вэ дээ, зүгээр л нэг биеэ өмөөрч амиа хойхойлсон утсан хүүхэлдэй байна ш дээ
тэгээд яахын юунд түлэхийн Битгий хуц за.
хортой бодис байхгүй гээд ярилцлага өгөөд сууж байх юм, угаарын хийг хортой үхлийн аюултай гэдгийг энэ өвгөн мэддэггүй юм байх даа
Urid n helehgui yugaa hiij yavsan Zovloh engineer ve chi?????????? Chamd mongonoos oor medeh, sonirhoh yum bgaa yum uu daa , unenee heleech Doctor guai???????? Zovloh yum bol darga nart bish , ter uildver deer n baij zovoldog yum bish uu terniigee meddeggui shinjleh uhaany hun gej dee?????????
Үйлдвэрийн ахлах зөвлөх ухаантай байж газар дээр очиж амжаагүй байна гээд сургаар яриад байгаа нь харамсалтай. амжихгүй бол нүх бөглөж суугаад юугаа хийнэ вэ өвөө минь. залууст ажлаа өгөө..