БИЧЛЭГ: Сайжруулсан түлшийг хэрхэн зөв түлэх вэ?

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 10

Иргэд угаартаж, эрүүл мэнд, амь насаараа хохирсон харамсалтай үйл явдал гарсаар байна. Угаарын хийнд хордсон асуудал нь сайжруулсан түлшийг буруу хэрэглэсэнтэй холбоотой хэмээн албаныхан тайлбарлаж буй. Иймд “Тавантолгой түлш” компаниас сайжруулсан түлшийг хэрхэн зөв хэрэглэх талаар зөвлөмж гаргаад байна.

ЗӨВЛӨМЖ

Ердийн зуух болон төслийн зууханд сайжруулсан түлшийг ноцоохдоо горим нь өөр гэдгийг анхаарна уу. Аль ч зууханд галыг ноцоохдоо үнсийг бүрэн авч галлагаа хийх нь агаарын солилцоог бий болгож, гал сайн ноцох боломжийг бүрдүүлнэ.

ТӨСЛИЙН ЗУУХАНД:

Галаа ноцоохын өмнө үнсээ бүрэн авч дууссаныхаа дараа эхлээд түлшээ зууханд хийж, дээрээс нь модоо ноцоож асаана. Түлшээ ноцоосны дараа зуухны хаалтыг тааруулж, түлшээ бага багаар нэмж хэрэглэнэ.

ЕРДИЙН ЗУУХАНД:

Цуулсан модон дээрээ 2-3 кг сайжруулсан түлшээ хийж шатах материалаа асаана. Түлш шатаж эхэлснээс хойш хагас цагийн дараа зуухны багтаамжаас 85 хувиас ихгүй байхаар түлшийг нэмнэ. Түлш ноцож дуусахаас өмнө цогтой үед нь дахин багаар нэмнэ.

Дэлгэрэнгүй зааварчилгааг видео бичлэгээс үзнэ үү.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top