Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нүхэн жорлонд унажээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 11

Баянзүрх дүүргийн IX хороонд байрлах Ерөнхий боловсролын 79 дүгээр дунд сургуулийн хашаанд хоёр метр гүнтэй нүхэн жорлонд хүн унасан тухай дуудлагыг өчигдөр /2019.10.10/ өдрийн 10:30 цагт Нийслэлийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн долоон алба хаагч, хоёр автомашинтайгаар 10:47 цагт очиж, нүхэн жорлонд унасан тус хорооны харьяат иргэн 50 настай, эрэгтэйг татан гаргасан байна.

Тухайн иргэн нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нүхэн жорлонд унасан байжээ. Түүнийг Нийслэлийн түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгсөн аж. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
м(66.181.168.8) 2019 оны 10 сарын 11

2 м өндөртэй нүхэн жорлонгоос хүн гаргахад онцгойнхныг дуудахаас нааш өөрсдөө гаргачихаж чадахгүй бн уу, онцгойн зардлагы ер нь хаанаас гаргадгийг сурвалжлаад өгөөч сэтгүүлчдээ

0  |  0
Top