Цонхоор унах гэж байсан зургаан настай охиныг аварчээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 14

Нийслэлийн Баянгол дүүргийн VII хороонд таван давхар орон сууцны барилгын хоёрдугаар давхрын цонхоор бага насны хүүхэд унах гээд байна гэсэн дуудлагыг Нийслэлийн онцгой байдлын газар өчигдөр /2019.10.13/ өдрийн 18:25 цагт хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн найман алба хаагч 18:41 цагт очиход тус байрны оршин суугч иргэн М-ийн 6 настай охин цонхны тавцан дээр зогсож байсныг эсэн мэнд буулгаж ар гэрийнхэнд нь шилжүүлэн өгчээ.

Иргэд бага насны хүүхдээ гэртээ хараа хяналтгүй ганцаар нь үлдээхгүй байхыг Нийслэлийн онцгой байдлын газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top