Гутал үйлдвэрлэгчдийн ур чадварын анхдугаар уралдаан болно

2019 оны 10 сарын 15

Арьс ширний үйлдвэрлэлийн салбарт ажиллагсдын чадварлаг боловсон хүчнийг нээн илрүүлэх, мэргэжлийн ур чадвар, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, солилцох, салбарын боловсон хүчний үнэлэмжийг дээшлүүлэх, олон улсын тэмцээнд оролцуулах зорилгоор ажил мэргэжлийн ур чадварын аварга шалгарах уралдааныг 10  дугаар сарын 20 өдөр ДМ шүүс ХХК-ийн гутлын үйлдвэрийн байранд  зохион байгуулна. Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын гутал үйлдвэрлэгчдийн мэргэжлийн ур чадвар шалгаруулах улсын анхдугаар уралдааныг гутлын дизайн, зохион бүтээлт, эсгүүр, оёдол, татлага, уллагааны ур чадваруудыг үнэлж дүгнэх юм. Энэ удаагийн уралдаан Монгол улсад Хөнгөн аж үйлдвэрийн салбар үүсэж хөгжсөний 85 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буйгаараа онцлог болж байна.

Уг арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо хамтран зохион байгуулж, Дархан Минж ХХК дэмжин ажиллаж байна.
 

Эх сурвалж: ХХААХҮЯ

 
 
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bhagavad gita(1.223.35.59) 2019 оны 10 сарын 16

Online aar zardagguibranduud dampuurch baina. Amazon alibaba meter zarah heregtei. Delguurees ashigtai

0  |  0
Top