ЗИНДАА 2019.10.15 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 10 сарын 15

#1 ЖДҮХС-Г ТАТАН БУУЛГАЖ, КИНО УРЛАГИЙГ ДЭМЖИХ САН МЭНДЭЛНЭ
 


Засгийн газраас харьяа 29 тусгай сангаа цөөлж, 21 болгох хуулийн төсөл санаачлан УИХ-д оруулаад байгаа. Эдгээрээс Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Олон улсын хамтын ажиллагааны сан, Монгол судлалыг дэмжих сан, Ирээдүйн тэтгэврийн нөөц сан, Эрсдэлийн сан, Засгийн газрын өрийн баталгааны сан, Агаарын бохирдлын эсрэг сан гэсэн долоон тусгай санг байх шаардлагагүй гэж үзэн татан буулгахаар болжээ.  Мөн чиг үүрэг нэгтэй Мал хамгаалах сан, Тариаланг дэмжих сан болон Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг нэгтгэн Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих сан болгон зохион байгуулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх нь. Улмаар Кино урлагийг дэмжих санг шинээр байгуулахаар төлөвлөсөн байна. Өөрөөр хэлбэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн нэг том төлөөлөлд  тооцогддог кино урлагийн салбар санхүүгийн хувьд төрийн халаасанд очиж магадгүй болж ирлээ. Төр нь урлагаа санхүүжүүлж, урлаг нь төрөө сурталчилна гэсэн үг. Дэлхийд кино урлагийн салбараараа дамжуулан нийгмийн сэтгэл зүйг удирддаг улсуудын томоохон жишээ бол тэрбум гаруй хүнтэй Энэтхэг улс. Мумбайд төвтэй Болливудын кино үйлдвэр  Засгийн газрынхаа мэдэлд байдаг бөгөөд ямар нэг кино хийхээр бол зөвшөөрөл олгож, “film city”-дээ газар зааж өгдөг. Энэтхэгийн Ерөнхий сайд киноны урлагийн салбарын супер оддоо цуглуулан тамхи татаж буй дүрсээ дэлгэд гаргахгүй байх хүртэл уриалга, сануулга өгч байжээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#2 УУЛ УУРХАЙН ТОЙМ: ХЯТАДТАЙ НАЙРСАЖ БУЙ РИО ТИНТО
 

Бүтээгч үйлдвэрлэлгүй, мөнгө барагтай Монгол Улсын ганц төсөлд хөрөнгө оруулагч нь Рио Тинто. Үйлдвэрлэлгүй учраас ямар сайндаа тэдний оруулсан 1.5 тэрбум ам.доллар валютын нөөцийг бүрдүүлж байх вэ дээ? Хөрөнгө оруулсан Оюу Толгой нь ээдрээтэй түүхийг туулсаар арав дахь жилтэйгээ золгоод байна. Далд уурхай ашиглалтад орох хүлээлттэй ч хойшилсон, гэрээнд заагдсан үүргээ биелүүлээгүй гэх олон сүүдэр тэднийг дагаж байгаа. Эрх барьж буй намын бодлогоос хөрөнгө оруулагчид тайзан дээр хэрхэн тоглож болдгийг АН, МАН-ын найруулсан цомнолтой Рио Тинто бэлхнээ харуулна. Гэхдээ бидний өгүүлэх түүх үүнээс ондоо. Хятадуудыг үзэн ядсаар ирсэн Монгол Улсын хамгийн том хөрөнгө оруулагч Рио Тинто хятадтай илүү найрсаж буй явдал. Хувь нийлүүлсэн компани байгуулах, зэсийн баяжмал, төмрийн хүдрийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Хятадууд ч үүнийг нь найрсгаар хүлээн авч буй.

Австралийн уул уурхайн “акул” Рио Тинто 2005 оноос эхлэн Хятад руу хараагаа бэлчээж эхэлжээ. Чухам энэ цаг үеэс Хятад руу хараа сунгасан нь цаанаа учиртай. Тухайн үед хөрөнгө чинээ, бэл бэнчин нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй, хэтдээ Америкийг ардаа хаях зорилттой БНХАУ-ын засаг захиргаа хойд африкийн улсууд руу хараагаа сунгаад байсан цаг. Өсөн нэмэгдэж буй хөрөнгөө колонийн шинэ бодлого болох “Бүс ба зам” хөтөлбөртөө шингээн африк тивийн шинэ “халамжлан хүмүүжүүлэгч” болж байсан учраас дэлхийн томоохон тоглогчид Хятад руу анхаарлаа хандуулж эхэлсэн юм. Үүнээс уул уурхайг сорчлон жижиг, буурай улсуудад “дарцагладаг” Рио Тинто компани хоцрохыг хүссэнгүй. Тиймдээ ч африк тивд хэрэгжүүлдэг ихэнх уурхайнхаа тал хувийг Хятадын төрийн өмчит компаниудад худалдах санал тавьж, энэ нь ч эхнээсээ биелсээр байна.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#3 Х.МАНДАХБАЯР: МӨНГӨГҮЙ БАЙГАА НЬ СЭТГҮҮЛЧ ХУДАЛДАГДАХ ЭРСДЭЛИЙГ ӨСГӨӨД БАЙНА
 

Сэтгүүлч А.Бүрэнбаатар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяртай холбоотой мэдээлэл хийсэн. Тэрбээр сэтгүүлчийн нэр хүнд унаж байгааг МСНЭ-ийн ерөнхийлөгчтэй холбон тайлбарлаж, ажлаа хүлээлгэн өгөхийг шаардсан юм. Энэ талаар Х.Мандахбаяртай ярилцлаа.


-Саяхан сэтгүүлч А.Бүрэнбаатар тантай холбоотой мэдээлэл хийж, ажлаа хугацаанаасаа өмнө өгөхийг шаардсан. Уг асуудалд та хэрхэн хандаж байна вэ?

-А.Бүрэнбаатар гэж хүн мэдээлэл хийж байгаа боловч цаана нь улстөрчид бий. Монголын томоохон улстөрч, олигархи байгаа. Энэ нь тун удахгүй ил болно. Өөрсдийнх нь дотоод зөрчил, тэмцэл нь эздээ зарлана. Би тодорхой мэдээллүүд авсан. Энэ бол хувь Мандахбаяр руу дайрч байгаа, ажил хэрэгч шүүмжлэл биш юм. Харин Монголын сэтгүүл зүйг хагалган бутаргах, сэтгүүлчийг хүчгүй байлгах гэсэн оролдлого. Нөгөөтэйгүүр, МҮОНРТ гэж томоохон байгууллага бий. Энэ байгууллагыг дандаа улстөржүүлж ирсэн. Сэтгүүлчид биш, улстөрчид улстөржүүлдэг байхгүй юу. Яагаад гэвэл социалист, ардчилсан нийгэмд ч улс төрийн том карьер хөөж байгаа улстөрчид хэвлэл мэдээллийн хэрэгслийг ардчиллын үнэт эрхэм зүйл гэж бодохоос илүүтэйгээр суртал ухуулгын томоохон зэвсэг гэж хардаг. Өөртөө үйлчлэх ёстой хэрэгсэл гэж харж, ханддаг болохоос яг сэтгүүлчид бидний өөрийн, иргэн хүний үгээ хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хувь хүний эрх, эрх чөлөөг дээдлэх ардчиллын үнэт зүйл гэдгийг ойлгож ухаардаг улстөрч бага. Гэхдээ эцсийн эцэст улстөрчийн эрх ашгийг хамгийн их хөнддөг хүмүүс нь сэтгүүлчид шүү дээ. Нийгэмд үнэн бодит мэдээлэл задраад ирэхийн цагт сэтгүүлчдийн амыг хамхихын тулд ил, далд ажиллаж эхэлдэг. Одоо бол ил гараад ажиллаж байна. Хэдийгээр Бүрэнбаатарын ард нуугдаж байгаа ч удахгүй ил гарна.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#4 100 АСУУЛТ: ЗОЧИН - ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН, БАЛЕТЧИН Д.АЛТАНХУЯГ

“100 асуулт” нэвтрүүлгийн шинэ дугаарын зочноор Монгол Улсын Гавьяат жүжигчин, Монгол Улсын Соёлын элч, балетчин Д.Алтанхуягийг урьж оролцууллаа. Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь хүлээн авч үзнэ үү.
 


ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#5 "ГРЭММИ"-Н ТАЙЗАН ДЭЭР "ХҮ"-Г ХАРАХЫГ ХҮСВЭЛ САНАЛАА ӨГӨӨРЭЙ
 


62 дахь удаагийн "Грэмми" хөгжмийн шагнал гардуулах ёслол ирэх 2020 оны нэгдүгээр сард болох юм. Наадамд ямар хамтлаг, уран бүтээлчид нэр дэвших бол гэдэг нь одооноос сонирхол татсаар байна.  Өмнө нь Өмнөд Солонгосын "BTS" хөвгүүдийн хамтлаг үзүүлбэр үзүүлж, "Грэмми"-гийн тайзан дээр гарсан анхны ази уран бүтээлчид болж байсан. Харин энэ удаа дэлхийн рок попын одуудтай нэг тайзан дээр гарах боломж манай "Хү" хамтлагт ч байгаа аж. Та дараах линкээр орон "Other" хэсэг дээр "The Hu" гэж бичин "Vote" дарснаар таны санал идэвхжих юм. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top