Энэ жил Геологийн салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ой тохиож буйтай холбогдуулж, олон улсын геологичдын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болж байна. Үе үеийн геологичид салбар, салбарынхаа ололт амжилтыг хэлэлцэн, сүүлийн 10 жилд хийж, хэрэгжүүлсэн ажлынхаа тайлан болон цаашдын хэтийн төлөвлөгөөгөө ярилцав
Геологичид 80 жилийнхээ ойгоор Үндэсний геологийн алба байгуулна
Монгол Улсын их хурлын тогтоолоор гарсан 2014 онд Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг гарч, Үндэсний геологийн алба байгуулах тухай заалт орсон. Тэгвэл энэ жил Геологийн салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ойтой таширдуулж, Үндэсний геологийн алба байгуулах тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ. Ингэснээр энэ тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болж байна
Үндэсний геологийн албыг байгуулснаар Монгол Улсын геологийн судалгааг цаашид олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, уул уурхайн салбарын дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бодитой боломж бүрдэнэ гэж салбарынхан үзэж буй юм. Мөн хоорондоо ямар нэг мэргэжлийн уялдаа холбоо байхгүй геологийн нэгж, байгууллагуудыг нэгтгэн нэгдсэн бүтэц зохион байгуулалтад оруулах замаар, салбарын бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй хэрэгжүүлэх, мэргэжлийн боловсон хүчний тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх төдийгүй өөрийн орны онцлогт тохирсон эрдэс баялгийн цогц бодлого явуулах нөхцөлийг бүрдүүлэх аж.
Геологич нарыг хээрээр явдаг л хүн гэж хүмүүс ойлгодог. Айл гэж үзвэл авдар дотроо юу байгааг мэдэхгүйгээр амьдарч чадахгүйтэй адил геологичид эх орны хэвлийд ямар эрдэнэс баялаг байгааг судалж өгдөг хүмүүс нь юм
Жилд 20-25 оюутан геологич мэргэжлээр төгсдөг
Ашигт малтмалын судалгааг түшиглэн уул уурхай хөгждөг жамтай ч 10-20 жилээр түрүүлж явдаг салбар учир тэдний ажлын байр, нийгмийн орчин хүнд нөхцөлд хамаардаг. Геологийн салбарын боловсон хүчний хувьд жилд 20-25 оюутан төгсөж байна. Сүүлийн үед элсэлт багассан нь үүнтэй холбоотой. 1939 оноос 80 жилийн хугацаанд эрдэм шинжилгээ, судалгаа, үйлдвэрлэл, сургалтын ажил явуулж, социализмын үед Оросын Холбооны Улсад боловсон хүчин бэлтгэж байсан бол 1960 оноос Үндэсний мэргэжилтэн бэлтгэх ажил эхэлсэнтэй холбогдуулж, МУИС-ийн Газарзүйн ангийн 13 оюутныг геологичны мэргэжлээр бэлтгэжээ. Өдгөө геологичдын 70 гаруй ШУТИС дээр бэлтгэж байна. Дэлхий дахинаа техник технологи хурдацтай хөгжиж буй энэ үед дээрх сургуулиуд судалгаанд суурилсан их сургууль болох, инновацыг хөгжүүлэх тал дээр анхаарч байна. Манай улсад лабораторын нарийн багаж төхөөрөмж байхгүй учир нано технологийн судалгааг хатын ажиллагааны хүрээнд Японы “Кьюшү”, “Акита”, “Тохоку” их сургуулиудад залуу эрдэмтэн, судлаачдыг сургаж, туршлага хуримтлуулж байгаа нь программ ашиглалт, хангамжийн тал дээр аль ч улстай эн зэрэгцэхүйц болсон. “Геологич нарыг хээрээр явдаг л хүн гэж хүмүүс ойлгодог. Айл гэж үзвэл авдар дотроо юу байгааг мэдэхгүйгээр амьдарч чадахгүйтэй адил геологичид эх орны хэвлийд ямар эрдэнэс баялаг байгааг судалж өгдөг хүмүүс нь юм” гэж ШУТИС-ийн Геологи уул, уурхайн сургууль, Гидрогеологийн салбарын салбарын эрхлэгч С.Жаргалан хэлэв.
Сүүлийн үед ард иргэдийн эсэргүүцэл, хууль эрх зүйн заалт геологичдыг үйлдвэрлэл дээр ажлаа явуулах боломжийг хумьж байна. Улс орны экспортын гол орлогыг бүрдүүлж буй уул, уурхайн салбарын бүтээгдэхүүнийг бэлэн болгохын тулд геологичид тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байх ёстой. Энэ байдал алдагдаж байгаад харамсаж байна
Геологичдыг үйлдвэрлэл дээр ажлаа явуулах боломжийг хумьж байна
Геологийн салбар нь ашигт малтмал, тектоник, геоморфологи, гидрологи, геофизикийн шинжлэх ухаанд судалгааны ажлыг өргөн хийж ирсэн бөгөөд Монгол орныг хамарсан 1:1000000, 1:500000, 1:20000 масштабтай зураг бүрэн судалж дуусгаж, бөгөөд мянга, мянган орд, 10 мянган илрэлийн цэгийг тодорхойлжээ. Зөвхөн геологийн судалгаанд зориулсан санхүүжилт 2009 онд хоёр тэрбум байсан бол энэ жил 24 тэрбум болсон нь улсынхаа баялгийг судлах боломж улам бүр нээгдэж буйг харуулж байна. Мөн түүнчлэн Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгуудаар агаарын геофизикийн судалгаа хийж дууссан бол Ховд, Баян-Өлгий, Завханы баруун талын нутгаар соронзон, уран, кали болон тэдгээрийн нийлбэр гэсэн судалгааг явуулж байгаа ажээ.
Монголын геологи эрэл хайгуул, гидрогеологи, өрөмдлөг, геофизик, уул, уурхайн олборлолт, шинжлэх ухаан гээд маш олон салбартай холбогддог учраас үйлдвэрлэл, эдийн засгийн олон талд хамтын ажиллагаатай холбоотой орнуудаас өнөөдрийн хуралд эрдэмтэд ирсэн байв. Үйлдвэрлэлийн геологийн салбар улсын хөрөнгө оруулалтаар 40-өөд төсөл хэрэгжиж байна. Ашигт малтмалын хайгуулын 1200 тусгай зөвшөөрөл бий. Уул, уурхайн олборлолт дээр үйлдвэрлэлийн геологи явагддаг. 1:50000 масштаб зургийн ерөнхий эрлийн ажил 40 гаруй хувьтай байгаа бөгөөд улсын хэмжээнд 80 гаруй ашигт малтмалын 1600 шахам ордыг нээн илрүүлсэн. Энэ нь улсын төсвийн бүрдүүлэх гол хүчин зүйл болж байна. “Сүүлийн үед ард иргэдийн эсэргүүцэл, хууль эрх зүйн заалт геологичдыг үйлдвэрлэл дээр ажлаа явуулах боломжийг хумьж байна. Улс орны экспортын гол орлогыг бүрдүүлж буй уул, уурхайн салбарын бүтээгдэхүүнийг бэлэн болгохын тулд геологичид тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байх ёстой. Энэ байдал алдагдаж байгаад харамсаж байна” гэж монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны ерөнхийлөгч М.Очирбат хэллээ.
Сэтгэгдэл ( 0 )