“Хараат бус сэтгүүл зүй ба хууль эрхзүйн шинэчлэл” хэлэлцүүлэг болно

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 18

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ээс зохион байгуулж буй “Хараат бус сэтгүүл зүй ба хууль эрхзүйн шинэчлэл” сэдэвт зорилтот хэлэлцүүлэг өнөөдөр /2019.10.18/ МУИС-ийн номын санд болно.

Хэлэлцүүлгийн үеэр “Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын хөгжилд хууль эрхзүйн орчны нөлөө” сэдвээр МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, “Авлигатай тэмцэхэд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн оролцоо” сэдвээр АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Ж.Сарангэрэл , “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэх шаардлага бий юу” сэдвээр Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын газрын дарга П.Сайнзориг тус тус илтгэл тавина. Мөн хэлэлцүүлгийн үеэр “Эрүүгийн багц хуулийн төслийн талаар” Хууль зүй, дотоод хэргийн яамны мэдээллийг сонсохоор төлөвлөжээ.

Түүнчлэн “Хараат бус сэтгүүл зүй ба хууль эрхзүйн шинэчлэл” хэлэлцүүлэгт оролцсон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл хэлэлцүүлгийн сэдвийн хүрээнд санал бодлоо илэрхийлж, үр дүнг нэгтгэж ажиллах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top