Украин Хятадад бөхөнгийн эвэр зарна

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 29

Украины Хүнсний аюулгүй байдал, хэрэглэгчдийн эрхийг хамгаалах газраас Хятадад бөхөн (saiga tatarica) гаргах гэрээ байгуулж, мал эмнэлгийн бичиг баримтыг боловсруулж дуусжээ.

Хятадуудын сонирхлыг бөхөнгийн эвэр ихэд татаж байгаа юм. Бөхөнгийн эврийг Дорно дахины анагаах ухаан, ардын эмчилгээнд ашигладаг. Хятадад бөхөнгийн эврийг хирсний эвэртэй ижилхэн үнэлэгддэг.
 


Украин дахь бөхөн гөрөөс “Аскания-Нова” дархан цаазат газарт байдаг. Өнгөрсөн зун Хятадын нэгэн компани Украины Херсон мужид бөхөн үржүүлэх зорилгоор газар түрээслэн, ажлаа эхэлсэн. Тус компанийн төлөөлөгч гол зорилгоо бөхөн үржүүлэх гэсэн ч Хятадад бөхөнгийн арьс, эвэр гаргаж, орлого олох гэнэ. Удахгүй амьдаар нь гаргах зөвшөөрөл авах юм.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top