Автомашинууд мөргөлдсөнөөс их хэмжээний дизель түлш асгарчээ

2019 оны 10 сарын 30

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын автозамын зорчих хэсэгт иргэн Э-гийн жолоодож явсан “Волво” загварын том оврын ачааны  автомашинтай “Мэргэн Хангал конкрейт” ХХК-ийн жолооч Б-гийн жолоодож явсан “Хотс Бетон” загварын бетон зуурмагийн автомашин  өчигдөр мөргөлджээ.

Ослын улмаас түлшний банк нь цоорч 150 литр орчим дизель түлш асгарсан байна. Энэ тухай дуудлагыг өчигдөр /2019.10.29/ 16:33 цагт Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс хүлээн авчээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн зургаан алба хаагч, тухайн газар очиж, автозамын зорчих хэсэгт асгарсан дизель түлшийг саармагжуулж, тус дүүргийн Замын цагдаагийн тасгийн мөрдөгчид хэргийн газрыг хүлээлгэн өгсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top