ОЛОН ӨНГӨ: Happy Halloween

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 31

Дэлхийгээр нэг хэрэн тэнүүчилж буй сүнснүүдийг өөрт байгаа бүх амттанаараа сайн хооллоод, дараа нь хөөж явуул!

“Halloween” буюу “Сүнсний баяр” болж байгааг мэдэхгүй хүн ховор биз ээ. 2000 гаруй жилийн түүхтэй тус баярыг сүүлийн жилүүдэд Монголд өргөн тэмдэглэж болсон. Анх зөвхөн шашны зан үйлтэй холбогдуулан тэмдэглэдэг байсан баяр орчин үед хэрхэн хувьсан өөрчлөгдсөн нь сонирхолтой. Мөн хэрхэн даяаршсан нь. Учир нь энэ өдөр зөвхөн Америкт ч биш дэлхий даяар Сүнсний баярыг ямар нэгэн байдлаар тэмдэглэн өнгөрүүлж байгаа гэвэл хилсдэхгүй.

Үүнийг хүмүүс янз бүрээр хүлээн авч байна. Аравдугаар сарын хамгийн сүүлийн өдөр айл бүрийн хаалгыг тогшиж, чихэр гуйх бяцхан хүүхдүүд олширч, дуртай баатрынхаа дүрд хувирч хөгжилдөх нь монгол соёл биш гэх. Монгол соёл биш нь үнэн. Гэвч гаднын соёлыг даган дуурайх нь зөвхөн энэ баяраар ч ил болоогүй баймаар Энд томчуудыг алгасъя л даа. Монгол хүүхдүүд ёс, уламжлалаа өвлөж, ирээдүйд дамжуулах үүрэгтэй. Монгол ахуй, амьдралын боловсрол бат суусан хүүхдүүдэд Сүнсний баяр аюул биш ээ. Зүгээр л нэг өдрийн зугаа. Хөгжилтэй байх боломж.

Тиймээс бидэнд ойр биш ч Сүнсний баярын мэндийг хүн бүрт хүргэе.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top