Австралийн парламент Баруун Австрали дахь Адани уурхайн үйл ажиллагааг зогсоох эсэх асуудлыг хэлэлцэх гэж байна. Энэтхэгийн тэрбумтан Аданигийн эзэмшдэг нүүрсний энэ уурхай хүрээлэн буй орчин, экосистемд сөргөөр нөлөөлж Австралийн хуулийг зөрчиж байгаа гэж олон нийт үздэг юм. Өнгөрсөн хоёрдугаар сард Австралийн Баруун Австрали болон Канберра хотод жагсаал болж Адани уурхайг зогсоохыг шаардсан билээ. Жагсагчид түүгээр ч үл барам хууль зөрчин, татвараас бултдаг компаниудын ажиллагааг ч цэгцлэхийг шийдвэр гаргагчдаас шаардсан билээ. Улмаар Австралийн парламентын танхим энэ талаар хэлэлцэж эхэлсэн юм.
Өнгөрсөн долоо хоногт Австралийн парламентын лобби бүлгийн ахлагч Либерал намын тэргүүн Скотт Моррисон парламентын хоёр танхимын бүлгийн дарга нарт нэн даруй "Адани" уурхайн асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахыг шаардсаар байгаа аж. Австралийн Засгийн газар хууль бусаар ашигт малтмал олборлогчдыг хязгаарлах, цаашлаад томоохон уул уурхайн компаниудын төлөх татварын хэмжээг нэмэгдүүлэх, нөхөн сэргээлтэд анхаарал хандуулах зорилгоор холбогдох хууль тогтоохоор хэлэлцэж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )