ОЛОН ӨНГӨ: “The Hu” хамтлаг тайзыг эзэгнэсээр

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 12

 

Яг жилийн өмнө “The Hu-Yuve Yuve” хэмээх дуугаа “youtube” сувгаар түмэнд хүргэж 29 сая үзэлттэй болжээ. Энэ бол Монгол шиг жижиг улсаас төрөн гарсан хамтлаг, дуучны хувьд маш том амжилт.

Үүнээс хойших тэдний амжилт гэрлийн хурдаар л өсөн дэвжсээр байгаа юм. Дэлхийн зах зээлтэй өрсөлдөж тэр хэрээр алдар нэр хүнд, бизнесийг булаан авч байгааг хэлэх нь зөв биз. Тэд улс, муж, хотуудын томоохон тайзуудыг хэрэн хэссээр маш их үзэгч, фенүүдийгээ байлдан дагуулсаар яваа. Хуран цугларсан бүхэн л “HU HU HU HU HU” хэмээн хашхирч тэднийг тайзнаас буулгахыг хүсдэггүй гэнэ. Тэр хэрээрээ гаднын урлаг судлаач, сэтгүүлчид “The Hu” хамтлагийг судалж бас онцолсоор байна.

Олон түмэн “The Hu” хамтлагаар амьсгалж, биширч, шүтэцгээж байна. Тэгээд бүр дууных нь нэг ч үгийг ойлгохгүй атлаа даган цэнгэцгээж байгаа сонин. Саяхан болсон АНУ-ын Миссури мужийн Сейнт Луйз хотод болсон тоглолтод “The Hu” хамтлаг цугласан түмнийг байлдан дагуулсан тухай “Herald Whig” сонины хөгжмийн сэтгүүлч Майк Соренсен онцолжээ. Тэрбээр “Уламжлал болсон язгуур урлагаа металл роктой сүлэлдүүлж тоглож байгаа нь итгэмгүй. Тэд үзэгчдийг татаж байна. Гэхдээ хэлийг нь хэн ч мэдэхгүй, цугласан олон юу дуулж байгааг олйгохгүй ч даган дуулах. Ямар жигтэй!” хэмээсэн байна. Тэдний алдар хүнд дэлхий дахинаа нэгэнт тархжээ. Үүнээс илүү амжилтай ахиулж биднийг баясган гэдэгт итгэлтэй байна. Баяр хүргэе “THE HU”

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mgl(202.9.40.80) 2019 оны 11 сарын 29

english-eer duuvbal yamar ve? Iluu olon hund hureh yum bish uu?

0  |  0
Ээжүүд (93.23.32.144) 2019 оны 11 сарын 12

Хү-гээ л харж сонсож сэтгэл минь сэргэж монгол гэдгэрээ бахархаж , гоё цээж дүүрэн амьсгалах юм даа.. . Үүнээс илүү сайхан зүйл гэж монголчуудад одоохондоо юу байх билээ. Дашкаг ёрөөс бурхан мэт л шүтье. Залуус маань үнэндээ л хэлэх сэйхан үг олдохгүй бна. Манангаас салвал бид 3хан саяуулаа гоё болох гээд л бхийн.

0  |  0
Ээжүүд (93.23.32.144) 2019 оны 11 сарын 12

Хү-гээ л харж сонсож сэтгэл минь сэргэж монгол гэдгэрээ бахархаж , гоё цээж дүүрэн амьсгалах юм даа.. . Үүнээс илүү сайхан зүйл гэж монголчуудад одоохондоо юу байх билээ. Дашкаг ёрөөс бурхан мэт л шүтье. Залуус маань үнэндээ л хэлэх сэйхан үг олдохгүй бна. Манангаас салвал бид 3хан саяуулаа гоё болох гээд л бхийн.

0  |  0
зочин(66.181.161.88) 2019 оны 11 сарын 12

дэлхийд монголийн нэрийг ганц сайнаар дуудуулж яваа нь HU юум да

1  |  0
zochin(202.9.44.26) 2019 оны 11 сарын 12

Үнэхээр чадсан. Дашка ах Хү хамтлагт хайртай шүү

2  |  0
MN(202.131.243.186) 2019 оны 11 сарын 12

ТИЙМ ЭЭ ТЭД БУЮУ МУГЖ ДАШДОНДОГ ЧАДСАН.

3  |  0
Top