Баянзүрх дүүрэг 57,3 тонн давс, бодис цацлаа

2019 оны 11 сарын 12

Нийслэлийн хэмжээнд өчигдөр /2019.11.12/ өдрөөс эхлэн нойтон цас орж халтираа гулгаа ихээр үүссэн. Иймд Баянзүрх дүүргийн Нийтлэг Үйлчилгээний Газар-1,2,3,4 ОНӨААТҮГазрын зам талбайн 29 үйлчлэгч 5 машин техникээр нийт 46.3 тонн давс, 11 тонн бодис цацан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажилласан байна. Тодруулбал, Налайхын шинэ зам, Хил хамгаалах ерөнхий газар, Баянмонгол хороолол, Бөхийн өргөө, Халдварт, Замын цагдаагийн уулзвар, Жанжин клуб, Улаан хуаран, Дарь-Эх зэрэг 40 орчим байршилд давс, бодис цацжээ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top