БНСУ-д элсэлтийн шалгалтын үеэр бүх нислэгийг зогсоожээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 14

Өмнөд Солонгост  пүрэв гарагт олон зуун мянган залуус ирээдүйг нь шийдэх элсэлтийн шалгалт өгч байна.

Хэтэрсэн өрсөлдөөнтэй энэ улсын залуус олон жилийн турш энэ шалгалтад бэлтгэж, бүтэн өдөр үргэлжлэх энэ шалгалтыг хэр амжилттай өгснөөс тэдний ирээдүйн карьер, орлого, бүр гэрлэлт шийдэгдэнэ.

Замд түгжрэл үүсгэлгүй, нийт 550 мянга орчим элсгэгчдэд шалгалтдаа цагтаа, хоцролгүй очих боломж олгох үүднээс бүх төрийн байгууллага, хувийн компани, Сөүлийн хөрөнгийн бирж хүртэл нэг цагийн хойно буюу 10.00 цагт эхэлжээ. Шалгалт нийт 1185 сургууль дээр болж байгаа бөгөөд хоцор буй элсэгчдийг цаг алдалгүй хүргэх зорилгоор цагдаагийн машин, мотоцикл гудамжинд бэлэн байдалд зогсжээ.

Охид, хөвгүүд тус тусдаа шалгалт өгдөг бөгөөд тэдний анхаарлыг сарниулахгүйн тулд гайхалтай гэмээр онцгой арга хэмжээг авсан байна. Англи хэлний сонсох чадварын сорилын үеэр Өмнөд Солонгосын бүх нисэх онгоцны буудалд онгоц хөөрч, буухыг 35 минутын туршид зогсоож, агаарт буй онгоцнууд гурван км-ээс дээш өндрийг барих ёстой байв. БНСУ-ын тээврийн яамны мэдээллээр, элсэлтийн шалгалттай холбогдуулан 40 олон улсын, нийт 158 нислэгийн хуваарийг өөрчилжээ.

Шалгалт өгөхөөр сэтгэл түгшин явж буй залууст сэтгэл санааны дэмжлэг өгч, “Чадвараа харуулах цаг нь ирлээ”, “Гайхалтай ирээдүй чамайг хүлээж байна” гэсэн үг бүхий зурагт хуудас барьсан ах дүү нар нь үдэн гаргаж өгч буйг телевизүүд харуулж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
degi(147.251.237.140) 2019 оны 11 сарын 17

daramttai shalgalt ugdiin bee

0  |  0
Зочин(66.181.166.15) 2019 оны 11 сарын 14

iim l erseldeenees uls oron hugjine dee

0  |  0
Top