ЦАГ АГААР: Цаашдаа ихэнх нутгаар цасан шуурга шуурна

2019 оны 11 сарын 19

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларч, цаг агаар тогтуун байх боловч 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

 

2019 оны 11 дүгээр сарын 19-ний 20 цагаа­с 11 дүгээр сарын 20-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг болон Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 21-26 градус, бусад нутгаар 18-23 градус, өдөртөө бүх нутгаар 7-12 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 8-13 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 5-10 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 1-6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 градус, бусад хэсгээр 16-18 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

2019 оны 11 дүгээр сарын 21-нээс 11 дүгээр сарын 25-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

   21-нд баруун аймгуудын ихэнх нутаг болон Хангай, Хөвсгөлийн уулсаар, 22-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21-нд баруун аймгуудын нутгаар, 22-нд ихэнх нутгаар, 23-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 21-нд нутгийн баруун хэсгээр, 22, 23-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top