Ядуу багшийгаа хараад боловсрол бол баян тансаг амьдрах нөхцөл биш гэж ойлгож байна. Тиймээс тэд хичээл хийхээс илүүтэй өөр зүйлд анхаарч, өөр сонирхолд татагдаж, амар хялбар аргаар мөнгө олох аргад суралцаж байна. Ямар муухай нийгэмд амьдарч байгаагаа халаглаж суухаас биш ирээдүйн нийгмийг бүтээх үр хүүхдүүд маань дэргэд өсөн торниж байгааг анзаарахгүй байна
Ёс зүйгүй байх нь юунд хүргэдэг вэ.
Ёс зүйг хаанаас сурах ёстой вэ. Өнөөгийн боловсролын систем, хүмүүсийн нийгмийн амьдрал, хэт ил тод байдал бүхэн амин хувиа хичээх, эд баялагт тэмүүлэх, амьдралын зорилго нь баян тансаг байх мэтээр ойлгуулж байна. Сайн сурвал сайхан амьдрахаас илүүтэй авхаалж самбаатай байж чадвал хангалуун амьдрах тухай ойлголтыг ерөнхий боловсролын системээр төрүүлж байна. Луйварчин, худалч, залилагч, хулгайч нар сайхан амьдарч байгаа нь, ёс зүйг уландаа гишгэж худал бүхэн ялагч болохыг харах нь тэдэнд ёс зүйтэй бус заль мэхтэй байхыг үлгэрчлэн зааж байна. Түр зуурын энэ бүхнийг бүр мэт ойлгуулж байна. Ёс зүйг хаанаас сурах ёстой вэ. Хэний үлгэр дуурайлал тэдэнд зөвлөмж, ухаарал болох вэ. Бид өнөөгийн нийгэмд өдрөөс өдрийг ажлын ширээний ард өнгөрөөж, хүүхдүүдээс илүү утсандаа, зурагтандаа цагийг өнгөрөөх болж. Утас хүний бүхий л хэрэгцээг хангадаг хэлбэрт шилжиж байна. Өтлөхийн цагт хүүхдийн маань зөв амьдрал бидний амар амгалан байх үндэс гэдгийг ухаарахгүй байна. Ямар муухай нийгэмд амьдарч байгаагаа халаглаж суухаас биш ирээдүйн нийгмийг бүтээх үр хүүхдүүд маань дэргэд өсөн торниж байгааг анзаарахгүй байна. Ёс зүйтэй байснаар ухамсар, төлөвшил, шударга байдал, эцэстээ тэгш сайхан амьдрах нөхцөл бололцоо бий болж, сайхан нийгмийг бүтээж амьдрах боломж бүрдэхийг ойлгохгүй байна.
Хулгай хийвэл шоронд ордог, худал хэлбэл нэр төрөө алддаг гэдгийг заадаг ёс зүйг бид умартаж байна.
Ёс зүйгүй байснаар маш олон зүйлийг, цаг хугацааг, бүтэн амьдралаа алдаж болохыг ойлгуулах эцэг эхийн боловсролыг бэлдэх хэрэгтэй байна.
Б.Бат-эрдэнэ
Сэтгэгдэл ( 2 )
зу йтэй зуйл бичжээ бид хунээ хогжуулж
manay mongolchuud yos zuy gedgiig oilgodogguy , meddegguy . yostoy tuy ch baykhguy