Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч М.Мэндбаяр болон 5 дугаар хорооны Засаг дарга Б.Ган-Эрдэнэ нар иргэдийн ая тухтай таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд тус хорооны Монелын 8,11,15 гудамжны булгийн ус халиа үүсгэж, хүндрэлтэй нөхцөл байдал бий болгоод буй байршлуудад ‘’Дэзэрэт’’ олон улсын энэрэлийн байгууллагатай хамтран Булгийн усны төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.
Тус ажлын гүйцэтгэлийг Стандарт дээвэр ХХК хийж байгаа бөгөөд ажлын явцтай дүүргийн Засаг дарга Т.Баясах, ‘’Дэзэрэт’’ олон улсын энэрлийн байгууллагын удирдлагууд болон албаны бусад хүмүүс танилцлаа.
Сэтгэгдэл ( 0 )