Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2019.12.03/ өглөө эх орноосоо мордлоо. Тэрбээр ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведевийн урилгаар тус улсад энэ сарын 3-6-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийх юм.
Айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, Ерөнхий сайд Д.А.Медведевтэй албан ёсны хэлэлцээ хийхээр төлөвлөжээ.
Энэ үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцох аж. Түүнчлэн маргааш /2019.12.04/ Москва хотноо болох “Монгол-Орос. Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь” сэдэвт бизнес форум болон “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн болох ажээ.
Сэтгэгдэл ( 0 )