АЙЛЧЛАЛ: Монгол, Оросын бизнес форум болно

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 03

Москва хотын "Внуково-2" нисэх онгоцны буудалд Монгол Улсын Ерөнхий сайд газардлаа. Ерөнхий сайдыг ОХУ-ын гадаад хэргийн орлогч сайд Игорь Моргулов, ОХУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Искандер Азизов, Монгол Улсаас ОХУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа нар угтан авлаа.

Мягмар гарагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Дмитрий Медведевтэй уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэнэ. Уулзалтын үеэр талууд Улаанбаатар, Москвагийн худалдаа, эдийн засаг, тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуй, соёл, хүмүүнлэгийн болон бусад салбарын хамтын ажиллагааны чухал асуудлуудыг хөндөхөөр төлөвлөж байна.

Хэлэлцээний үр дүнд талууд засгийн газар, яам хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурахаас гадна хэд хэдэн компани хоорондын гэрээ байгуулна.

У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр Монгол, Оросын бизнес форум зохион байгуулагдана гэж ОХУ-ын шадар сайд Алексей Гордеев мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top