Өмнөговьчууд 2019 оныг "Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил" болгон онцолж малчид, иргэд, газар тариалан эрхлэгчид, үйлдвэрлэгчдийг дэмжсэн ажлуудыг шат дараалалтай хийж хэрэгжүүлсэн. Сумдыг "Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил"-ийн хүрээнд хийсэн ажлаар нь дүгнэж, эхний таван сумыг шалгаруулан 25 сая төгрөгөөс 80 сая төгрөг хүртэл шагнах юм.
Шилдгүүдийг шалгаруулах ажлын хэсэг хуралдсан бөгөөд удахгүй шилдэг таван сумыг шалгаруулж шагнах ажээ. Өмнөговь аймгийн сум бүр өөрсдийн нөөц бололцоогоо дайчлан сумандаа дөрвөн улирлын хүлэмж, худаг ус гаргах, малчдын урлагийн наадам зохион байгуулах, арьс нэхий элдэж боловсруулах үйлдвэр байгуулсан байна.
Өмнөговь аймгийн ЗДТГ
Сэтгэгдэл ( 0 )