Финлянд улсын Лапланд хот нь 24 цагийн турш нартай байдаг ч өвлийн улиралд бараг бүхэлдээ харанхуй нөмөрдөг. “Ах дүү баавгай” хүүхдийн кинонд гардаг шиг гайхамшигт туйлын туяаг өвлийн саруудад энэ хотод очвол харж болно гэдгийг хаа нэгтэйгээс уншиж байсан санагдана. Цав цагаахан цас, мөнгөн шинэ жил, цагаан сар бүгд өвлийн улиралд болдог. Жихүүн даасан хүйтэн нь ч надад дулаахан, бүр заримдаа улирал улирлын дотроос хамгийн сайхан нь өвөл юм шиг. Хүн бүр зуны дулаан цагт аялна, амарч зугаалдаг. Хааяа ч болов өвөл аялаарай.
Цасан хаялаад, мөсөн дээр хүүхдүүд гулгаж тоглоод, хэн нэгнээ дааруулахгүй гэсэндээ дулаан цамц, ороолт бэлэглээд, өвтгөхгүй гэсэндээ витамин авч өгөөд, халуун хоол хийж өгөөд л. Гаднаасаа хүйтэн харагдавч дотроосоо хамгийн дулаан өвөл. Он солигдож, өнгөрснөө эргэн дүгнэдэг өвөл. Шилдгүүдээ шалгаруулж урамшуулж баярлуулдаг өвөл. Өвлийн өвөөгийн нууцхан бэлгэнд итгэж баярлан догдолдог өвөл. Ийм сайхан улиралд аялалд гарвал юм бүхэн илүү үнэ цэнтэй санагдах байх даа.
Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ дийлэнх хувийг аялал жуулчлалын салбараас авдаг улсууд байдаг бол манай улсын хувьд 0.2 хувийг л энэ салбараас бүрдүүлдэг. Үзэсгэлэнт зэрлэг байгалиараа дэлхийд дээгүүрт ордог Монгол Улсын аялал жуулчлал хөгжих гэж дуншсаар. Өвлийн аяллын тухайд нэгэн аялагч “Задгай тэнгэрийн дор 35-40 хэмийн хүйтэнд, урцанд хононо гэдэг бас л сонирхолтой шүү дээ. Бид таван одтой зочид буудал гэж ярьдаг бол таны дээр долоон тэрбум од гялалзаж, тэр аниргүйд амарна гэдэг маш гоё мэдрэмж. Нэг талаасаа аялал бол сэтгэл зүйн эмчилгээ” гэж хэлжээ.
Зөвхөн дулаарахыг хүлээхгүйгээр адал явдалт аяллаа яг одоо л эхлүүлээрэй.
Сэтгэгдэл ( 1 )
Hhj\n\n\n\n\n\n\n\n