Өмнөд Солонгос түр оршин суугчдад жолооны үнэмлэх олгохгүй байж магадгүй

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 12 сарын 09

Өмнөд Солонгосын Засгийн газар тус улсад 90 хүртэл хоногоор түр оршин суух жуулчдад жолооны үнэмлэх олгохгүй байх тогтоолыг хэлэлцэх гэж байна.

Түр хугацаагаар ирсэн жуулчид зам тээврийн осол аваар гаргах нь элбэг байгаа тул дээрх шийдвэрийг гаргасан байна.

Өмнөд Солонгосын Үндэсний цагдаагийн газрын судалгаагаар он гарснаас хойш эхний 11 сарын байдлаар 5977 жуулчин жолооны  үнэмлэх авчээ.

Үүний 90 хувь нь буюу 5389 нь хятадууд байсан аж. Өмнөд Солонгост жолооны үнэмлэх авах процесс Хятадтай харьцуулахад хялбар тул хятад жуулчид ийнхүү олноор жолооны үнэмлэх авдаг байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dash(68.226.67.57) 2019 оны 12 сарын 10

Za ene chine ymar geech kimchi baatariin hushuu ve

0  |  0
Top