Хүсэл мөрөөдөл чиний хүссэн тэр мөчид, тэр газарт зогсдог. Өсөх насны мөрөөдөл идэр насанд солигдож, идэр насны мөрөөдөл өтөл насанд хамтдаа очдог.
Хүсэл мөрөөдлөө амьдрал болгосон нь байхад хүсэл мөрөөдлөө тээсээр буцах нь ч бий. Өөрийн хүслийг тээх ч хайртай хүнийхээ хүслийг гүйцээхийн тулд амьдардаг нэгэн бий. Хүслийг дагаад хясал гэж бий. Өчүүхэн сааданд сөхөрч байвал хүсэл мөрөөдлийнхөө тухай бодоод ч хэрэггүй. Жинхэнэ хүсэл мөрөөдөл гэдэг бол унасан ч босох, сөхөрсөн ч өндийх, алдсан ч ухаараад цааш алхах ёстой зүйл. Зам зуурын ашигт булаалгалгүй, агшин зуурын сааданд бүдрэлгүй алхах тийм зүйл. Хүсэл мөрөөдлөө зорилгоо болгон тэмүүл. Хүрэх газар чинь замд таарсан саад тотгороос илүү сайхан ирээдүйг чамд бэлдээд хүлээж байгаа. Чи итгэх л хэрэгтэй.
Уйтгар гуниг, гашуун зовлон, гай тотгор чиний хүсэл мөрөөдлийг няцаагч биш. Гол няцаагч нь чи өөрөө. Гол няцагч нь чи өөрөө. Чи л зөвшөөрөхгүй бол хэзээ ч бууж өгөхгүй. Ураад хаях цаас шиг хүсэл мөрөөдлөө бүү хая. Чи чадна.
Б.Бат-Эрдэнэ
Сэтгэгдэл ( 0 )