Бээжин-Хөх хотыг холбосон өндөр хурдны галт тэрэгний сүлжээг туршиж эхэллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 14

БНХАУ-ын нийслэл Бээжин хотыг Өвөр Монголтой холбох өндөр хурдны галт тэрэгний сүлжээг туршиж эхэллээ. Орон нутгийн цагаар  өнгөрсөн лхагва гарагийн 10:36 цагт Хөх хотоос-Бээжин хүртэлх туршилтын тээврийг ямар ч зорчигчгүйгээр гүйцэтгэсэн байна.

Хамгийн сүүлийн үеийн технологиор тоноглогдсон “Фүшин” өндөр хурдны галт тэрэг туршилтын тээвэрт явжээ.

Туршилтын тээврийг БНХАУ-ын Хөх хотын төмөр замын товчоо, Хөх хотын төмөр замын дорнын станц хамтран БНХАУ-ын Бээжин хотын умардын төмөр замын станц туршилтын тээврийг хамтран гүйцэтгэжээ.

Тээвэр албан ёсоор эхэлсний дараа өдөр бүр 20 галт тэрэг явах бөгөөд Хөх хотоос Бээжин хүртэл хоёр цаг л зарцуулагдах аж.

Үүнээс гадна 2022 оны өвлийн олимпыг тохиолдуулан Хөх хотоос-Жанчхүүг  холбосон өндөр хурдны галт тэрэгний шинэ сүлжээг туршиж байгаа билээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zocnin(68.145.61.75) 2019 оны 12 сарын 15

Yawj ehelbelbuatad helgei orcnuulagcn nar une hansh zahialga yaj hiigdeh talaar medeelel ogoorei

0  |  0
Zocnin(68.145.61.75) 2019 оны 12 сарын 15

Yawj ehelbelbuatad helgei orcnuulagcn nar une hansh zahialga yaj hiigdeh talaar medeelel ogoorei

0  |  0
Top