Ямайкийн миссийн өмнөөс баярласан Нигерийн гоо бүсгүйн ЯЛАЛТ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 17


Нигерийн гоо бүсгүй "Дэлхийн мисс"-ийн сүүлийн шатны ялагч болж хараахан чадаагүй. Гэхдээ түүний баярлан хөөрсөн чин сэтгэл үзэгчдийг хэн түрүүлснийг тэрхэн зуур мартахад хүргэжээ. 

Тэмцээний сүүлийн шатанд тайзан дээр гурван гоо бүсгүй дэлхийн хамгийн гоо үзэсгэлэнтэй бүсгүйн титмийг зүүхээр сэтгэл догдлон хүлээж байв. Тэд бол Нигерийн мисс Ньекачи Дуглас, Бразилын гоо бүсгүй Элис Коэльо, Ямайкийн мисс Тони Энн Сингх нар юм. Дэлхийн миссийн нэрийг зарлах мөчид Нигерийн гоо бүсгүй Дугласын гаргасан сэтгэл хөдлөл бусдын хайрыг булааж, бусдын амжилтад хэрхэн баярлах шинэ стандартыг тогтоосон гэхэд болно. Ногоон өнгийн гоёмсог даашинз өмссөн Дуглас тайзан дээр өөрөө ялсан мэт эргэлдэн бүжиж, Дэлхийн миссийн титэм зүүсэн Ямайкийн мисс Тони Энн Сингхийг тэврэн авч, баяр хүргэсэн юм. 

Энэ үеэр 2019 оны манай гарагийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйгээр тодорсон Сингх шүүгчдийн шийдвэрт итгэж ядан алмайрч, түүнд баяр хүргэн тэврэх Бразилын гоо бүсгүйтэй хамт зогсож байв.

Тэмцээнд ялагдсан ч найзынхаа өмнөөс баярлаж чаддаг байх түүний чанар үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж, дүрс бичлэг нь дэлхий даяар тархан, интернетээр шуугиан тарьж байна.
 


Твиттер хэрэглэгчид "Нигерийн мисс шиг найзтай болох"-ыг хүсэж буйгаа илэрхийлсэн бол зарим нь "Түүн шиг найз байж чадна" хэмээн жиргэжээ. "Гоо үзэсгэлэнгийн хатан хаан бусдын ялалтад баярлаж буй агшныг нулимс дуслуулан үзлээ" гэх нэгэн байхад "Нигерийн мисс энэ тэмцээний хамгийн шилдэг нь байлаа" гэж хүмүүс сэтгэгдлээ хуваалцжээ. “2020 онд  найз чинь шинэ бизнес, ямар нэгэн шинэ зүйл эхлэхэд Нигерийн мисс шиг байгаараа” хэмээн нэгэн хэрэглэгч мөн жиргэжээ. Нэг ёсондоо энэ дэлхийн хамгийн сайхан бүсгүйчүүд өрсөлдсөн тэмцээнд Ямайкын гоо бүсгүй түрүүлсэн ч өөр нэг "ялагч" нь сайхан сэтгэлтэй Нигер бүсгүй болж чадлаа. Түүнийг дэлхий нийт түрүүлсэн бүсгүйгээс дутуугүй хайрлан, талархлын үгс зориулсаар байна. 

Сонирхуулахад, Ямайкийн гоо бүсгүй Сингх "Дэлхийн мисс"-ийн титэм зүүснээр анх удаа хар арьстай гоо бүсгүйчүүд АНУ-ын Мисс, АНУ-ын Өсвөр үеийн мисс, Америкийн мисс, Ертөнцийн мисс /Miss Universe/, Дэлхийн мисс хэмээх эрхэм цолыг бүгдийг нь хүртэж чадсан юм. 
 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(68.226.67.57) 2019 оны 12 сарын 21

Nigeruud uursduu rasist stanuud shdee Estoi hogiin sarmagchinguud

0  |  0
(202.179.3.118) 2019 оны 12 сарын 18

баяр хүргэж байгаа гоо бүсгүй нээрээ гоё байна аа

0  |  0
Tuul(192.82.71.74) 2019 оны 12 сарын 18

Tsaana ch gsn mungulug daashinjtai miss busgui huurhun l bshde kkk

0  |  0
sh oyunaa(66.181.161.112) 2019 оны 12 сарын 18

hvn bolgon muu bishee dotood setgelni svv yumaa

0  |  0
miss(202.126.89.179) 2019 оны 12 сарын 17

huurhun yumaa nulima s dusluulan uzlee yaaj ingej chin setgeleer bayrlaj chadaj bnaaa

0  |  0
1(203.91.112.133) 2019 оны 12 сарын 17

муухай том амтай

0  |  1
Irgen(192.82.70.149) 2019 оны 12 сарын 17

Aris ungunii uzel gargaj dee.ugaasaa haruud uursduu l aris ungunii uzeltei shu dee

0  |  0
mgl(103.80.211.132) 2019 оны 12 сарын 17

har artisan gej arai l bishee

1  |  0
zochin(77.111.246.22) 2019 оны 12 сарын 17

haruud bie bienee demjij bn gaihaad bh u baidiin ene delhiin ulsuudiin chig handlaga ih sonin boljee ireh jilees transjender u u turuuleh bol

0  |  2
mn(202.131.243.186) 2019 оны 12 сарын 17

энэ ёстой хөөрхөн санагдсан. чин сэтгэлээсээ юманд хандана гэдэг энэ болов уу

4  |  0
Har(202.126.89.175) 2019 оны 12 сарын 17

HARUUD

1  |  1
zochin(68.226.67.57) 2019 оны 12 сарын 17

niger turuulsen bolohoor l tegj bayarlaj baihgui uu Adilhan har

2  |  4
Top