"Дэлхийн мисс" тэмцээний финалын шат гуравдугаар сарын 16-нд болно

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 23

Дэлхийн 130 орны сайхан бүсгүйчүүд оролцож байгаа 70 дахь удаагийн "Дэлхийн Мисс" тэмцээний финалын шат коронавируст халдвартай холбоотойгоор хойшлогдоод байсан билээ. Тэгвэл тэмцээн зохион байгуулагчдын зүгээс финалын тэмцээнийг ирэх гуравдугаар сарын 16-ны өдөр Пуэрто Рикогийн Сан Хуан хотын "José Miguel Agrelot Coliseum" цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар тов гаргажээ. 

Цар тахалтай холбоотойгоор финалд шалгарсан шилдэг 40 орны гоо бүсгүйчүүд шалгаруулалтад орох бөгөөд бусад орны гоо бүсгүйчүүдийг цахимаар оролцуулах болсон байна. Тус 40 шилдэг гоо бүсгүйд Монгол Улсыг төлөөлөн оролцож буй А.Бөртэ-Үжин багтаж байгаа бөгөөд тэрбээр "Авьяаслаг мисс"-ээр шалгараад байгаа билээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ya(66.181.161.71) 2022 оны 01 сарын 24

Ene hugshin yanhan baahan site d mungu tuluud shaahiin haha

0  |  0
Top