ОЛОН ӨНГӨ: Ёс зүйгүй байх нь юунд хүргэдэг вэ!

Админ | Zindaa.mn
2019 оны 12 сарын 19


Ёс зүйг хаанаас сурах ёстой вэ. Өнөөгийн боловсролын систем, хүмүүсийн нийгмийн амьдрал, хэт ил тод байдал бүхэн амин хувиа хичээх, эд баялагт тэмүүлэх, амьдралын зорилго нь баян тансаг байх мэтээр ойлгуулж байна. Сайн сурвал сайхан амьдрахаас илүүтэй авхаалж самбаатай байж чадвал хангалуун амьдрах тухай ойлголтыг ерөнхий боловсролын системээр төрүүлж байна. Луйварчин, худалч, залилагч, хулгайч нар сайхан амьдарч байгаа нь, ёс зүйг уландаа гишгэж худал бүхэн ялагч болохыг харах нь тэдэнд ёс зүйтэй бус заль мэхтэй байхыг үлгэрчлэн зааж байна. Түр зуурын энэ бүхнийг бүр мэт ойлгуулж байна.

Ёс зүйг хаанаас сурах ёстой вэ. Хэний үлгэр дуурайлал тэдэнд зөвлөмж, ухаарал болох вэ. Бид өнөөгийн нийгэмд өдрөөс өдрийг ажлын ширээний ард өнгөрөөж, хүүхдүүдээс илүү утсандаа, зурагтандаа цагийг өнгөрөөх болж. Утас хүний бүхий л хэрэгцээг хангадаг хэлбэрт шилжиж байна. Өтлөхийн цагт хүүхдийн маань зөв амьдрал бидний амар амгалан байх үндэс гэдгийг ухаарахгүй байна. Ямар муухай нийгэмд амьдарч байгаагаа халаглаж суухаас биш ирээдүйн нийгмийг бүтээх үр хүүхдүүд маань дэргэд өсөн торниж байгааг анзаарахгүй байна. Ёс зүйтэй байснаар ухамсар, төлөвшил, шударга байдал, эцэстээ тэгш сайхан амьдрах нөхцөл бололцоо бий болж, сайхан нийгмийг бүтээж амьдрах боломж бүрдэхийг ойлгохгүй байна.

Хулгай хийвэл шоронд ордог, худал хэлбэл нэр төрөө алддаг гэдгийг заадаг ёс зүйг бид умартаж байна.

Ёс зүйгүй байснаар маш олон зүйлийг, цаг хугацааг, бүтэн амьдралаа алдаж болохыг ойлгуулах эцэг, эхийн боловсролыг бэлдэх хэрэгтэй байна.

Б.Бат-Эрдэнэ

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.40) 2019 оны 12 сарын 19

Уул нь өнөө үед маш хэрэгтэй асуудал хөнджээ.Өнөөгийн нийгмийн гажуудлын нэг хэлбэр бол энэ ёс зүйгүйтэй нарийн холбоотой.Ёс зүй бол би хэн бэ гэдгийг тодорхойлдог тодорхойлолт юм.Тэгэхээр сайн талаас нь биш муу талаас бас ёс зүйг бүрэн утгаар нь монголд харж болно.

0  |  0
Зочин (66.181.177.147) 2019 оны 12 сарын 19

Цөөхөн хэдэн охид залуус л ёс зүйтэй байхыг мэдэж байгаа байх. Эцэг, эх нь хүүхдүүдийнхээ хажууд ,багш нь шавийнхаа хаэууд хүн муулна ,харааж зүхнэ, атаархуу зангаа харуулна. Ийм байж бусдыг миний ,манай хүүхдүүдэд үлгэр жишээ, сайн дуурайлал үзүүлсэнгүй өндөг шид ,угаадас цац ,шоронд хатаа гэж нохой шиг архиралдана.Өөрсдөө ёс суртахууны доголдолтой байж бусдыг сургах гэж чичирнэ.

0  |  0
БАЙГАЛ(192.82.75.33) 2019 оны 12 сарын 19

Тиймээ.Ёс зүй гэдэг ойлголт арай устчихгүй бгаа гэж айх боллоо.

0  |  0
Элбэг(202.126.89.231) 2019 оны 12 сарын 19

Ардчилалын буянаар ЁС ЗҮЙ гэдэг юм мартагдсан юм даа. Ардчилалын нэр барьсан эсвэл ардчилал ярьсан хүнийг ёс зүй, ёс суртахуунтай байсныг харсан уу

0  |  0
Top