Ж.Энхбаяр: Нийгэмд эмэгтэй улстөрчдийн дуу хоолой нэмэгдэх хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 20

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.


-УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын 10 гишүүний өргөн барьсан Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн төслийг чуулганаар хэлэлцэж байна. Төсөлд анх сонгуулийн тогтолцоог 50:26 хувилбараар явуулахаар оруулж байсан. Гэхдээ УИХ дахь МАН-ын бүлэг томсгосон мажоритар хэлбэрээр явуулах хувилбарыг дэмжээд хэлэлцүүлэгт орууллаа. Таны хувьд ямар байр суурьтай байсан бэ?

-Асуудал хаанаас эхэлсэн тухай ярих нь зөв байх. Саяхан парламент Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тэр өөрчлөлтийнхөө агуулгад нийцүүлээд Сонгуулийн тухай хуулийг шинэчилж байна. Сонгуулийн хуулийн гол зарчим бол хүн сонгох мажоритар систем юм. Мажоритар дотроо тав зургаан хувилбартай. Бидний хувьд өргөн барьсан төслийн 26:50 мажоритар хувилбарыг тойрч ярилцаад намын Удирдах зөвлөл, намын бүлэг нэг тойрог олон мандаттай хувилбар байх нь зөв гэсэн байр сууринд хүрсэн. Жишээ нь, Чингэлтэй дүүрэг нэг тойрог гэхэд дотроо олон нэр дэвшигчтэй байгаад сонгогчид мандатын тоогоор хүн дугуйлах боломжтой гэсэн үг. Энэ хувилбарыг сонгох хэд хэдэн үндэслэл бий. Нэгдүгээрт, 76 жижиг тойрог улс орны эдийн засгийн хүч чадлыг хэтэрхий тарамдуулж байгаа. Нэгдсэн том хөгжлийн бодлогод сөргөөр нөлөөлж байна. Хоёрдугаарт, улс төрийн тогтвортой байдлыг хангахад сул тал байна гэж үзсэн. Саяны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж, УИХ-ынхыг нэлээд хязгаарласан шүү дээ. Учир нь Монгол Улсын хөгжилд гол саад болж байгаа зүйл нь засаглалын тогтворгүй байдал болчихоод байсан юм. Тэгэхээр засаглалыг тогтвортой байлгахын тулд нэг тойрог, олон мандаттай хувилбарыг сонгосон гэж ойлгож болно. Нөгөө талаас сонгогчдодоо хүндэтгэлтэй хандаж байгаа хэрэг. Сонгогчид зөвхөн нэг хүн дугуйлдаг байсан бол олон хүн дугуйлах бололцоо үүснэ. Мөн ингэснээр улс төрийн намууд УИХ-д суудалтай болох бололцоо нээгдэж байгаа. Улс төр УИХ-ын гадна талд биш парламент дотроо асуудлаа шийдэх бололцоог олгоно. Энэ эргээд улс төрийн зөвшилцөл, тогтвортой байдлыг хангах шинэ Үндсэн хуулийн агуулга руугаа л явна.

-Томсгосон мажоритар гэхээр аймаг, дүүрэг нэг тойрог гэж ойлгогдоод байгаа. Гэхдээ бас хүн амд нь харьцуулаад улсыг 26 тойрогт хуваах тухай ч яриа гарсан байна?

-Эцэслэн шийдээгүй асуудал. Миний бодлоор 30-35 тойрог болж магадгүй. Жишээлбэл, Баянзүрх дүүрэг 380 гаруй мянган хүн амтай. Тиймээс тэнд нэг биш хоёр тойрог болгох асуудал гарч болно. Цөөн сонгогчтой Говьсүмбэр аймаг Дорноговь аймагтай хамт явж байгаа. Тэр Говьсүмбэрийн асуудлыг яаж шийдэх вэ. Тойргийн хуваарилалтын асуудлыг УИХ тогтоол гаргаж сонгуулийн хууль батлагдсаны дараа хоёр сарын дотор шийддэг. Энэ бол дараагийн асуудал гэсэн үг. Мөн өнгөрсөн сонгуулиар тойргийг нэлээд жижиглэж алдаа гаргасан зүйл бий. Зарим хүн ам цөөтэй газар олон тойрог хуваарилсан. Хүн ам ихтэй газраас зориуд хассан гэдэг ч юм уу улс төрийн ашиг сонирхлын үүднээс зарчим алдагдуулсан юм байгаа. Үүнийг засах зайлшгүй шаардлагатай. Хууль энэ долоо хоногт эцэслэн батлагдах байх. Сонгууль бол томсгосон мажоритар хувилбараар явна.

-Томсгосон мажоритар хувилбараар сонгууль хийвэл парламентад олон нам орж, хамтарсан Засгийн газар байгуулагдах магадлал байна гэж үзэж байгаа байх нь?

-Маш өндөр байх. Энэ нь ч зөв болов уу. Өнгөрсөн арваад жилийн хугацаанд бид улс орны хэмжээнд хийсэн зүйлээ эргээд харъя. Аль ч нам төрийн эрх барьсан Монгол Улсын нийгмийн гол суурь, дэд бүтэц гэж байна. Бид 21 аймгаа авто замаар холбож, 320 сумаа эрчим хүчний нэгдсэн системд нэгтгэж дууслаа. Аймгийн төвүүдийнхээ нисэх онгоцны буудлыг шинэчилж эхэлж байна. Цэцэрлэгийн асуудлыг үндсэндээ шийдэж, хүртээмжийг эрс нэмэгдүүлж чадлаа. Сургуулиудыг гурав, дөрвөн ээлжээс нь гаргаж хоёр ээлжид орууллаа. Эрүүл мэндийн салбарт томоохон хөтөлбөрүүд амжилттай хэрэгжээд үндсэндээ дуусч оношилгооны төвүүд, шинэ эмнэлгүүд олноор бий боллоо. Сум орон нутагт шаардлагатай байсан соёлын болоод төр захиргааны байшин барилгыг шинээр барих, дэд бүтцийн ажлыг үндсэндээ хийгээд дууссан. Одоо ирээдүйн 20 жилд Монгол Улсад хөгжлийн бодлого, хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх шаардлага байгаа. Үүнд зайлшгүй үндэсний зөвшилцлүүд, парламент дахь улс төрийн тогтвортой байдал чухал болно. Улс орны хүчин чадлыг нэгтгэх хэрэгцээнээс үүдээд цаашдаа тойрог жижигрэх асуудлаас Монгол Улс аль болох зайлсхийх болов уу. Энэ талаар улс төрийн намууд зөвшилцөлд нэлээд хүрч байх шиг байна. Ер нь тойрог жижигрэх тусмаа л алдаа их гардаг. Наад зах нь тойрогт бэлэг сэлт, мөнгө төгрөг тараахаас эхлээд сонгогчдын саналыг худалдаж авдаг мөнгөний нөлөөлөл их өндөр байна. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлт, нийгмийн шаардлага, улс оронд тавигдаж байгаа шинэ хөгжлийн бодлогодоо тохируулаад том мажоритар хувилбарыг сонгоод байгаа юм.

-Яг л 2008 оны УИХ-ын сонгуулийг хийж байсан тогтолцоо л доо. Туйлын зөв хувилбар нь энэ гэж ойлгож болох уу?

-Том тойргоос бүрэлдсэн 2008-2012 оны парламент улс төрийн зөвшилцлийг өндөр түвшинд бий болгож байсан. Нэлээд шигшээ сонголт болж байсан. Үүн дээрээ тулгуурлаад бид цаашдаа пропорционал систем буюу намыг хариуцлагажуулах асуудал руу орсон боловч алдаа гаргасан. Ингээд буцаад 76 жижиг рүүгээ орох хувилбарыг сонгосон шүү дээ. Түүний үр дагавар сайн, муутайгаар гарч байгаа. Ер нь аль болох улс орны нийтлэг, том эрх ашигт нийцсэн нэгдсэн том бодлого, улс төрийн тогтвортой байдал, засаглал тогтвортой байх нь нэн чухал.

-Шигшигдмэл парламент бүрдэнэ гэлээ. Ер нь нэр дэвшигчдийн шалгуур ямар байх бол?

-Мэдээж бүх нийтийн судалгаанууд хийгдэнэ. Хуучин жижиг тойргоор сонгууль явуулахаар сонгогчид бол нэг л хүнийг сонгох тулгалт байсан. Одоо тухайн тойргийн мандатаас шалтгаалаад гурав, дөрөв, таван хүн сонгох боломжтой болно. Олон хүн сонгох тусам л шигшээ гарч ирнэ шүү дээ. Тохиолдлын, нутаг усны, ах дүүсийн гэсэн жалгархаг байдал багасна.

-Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад хамгийн тогтворгүй байсан хууль нь сонгуулийн хууль. УИХ-ын сонгууль бүрийн өмнө өөрчилж байна. Эрх барьж байгаа нам өөрсдийнхөө ялж болохуйц гэж үзсэн хувилбарыг барьж ордог юм биш үү. Үүнд цэг хатгах болоогүй юм уу?

-Цэг хатгалаа шүү дээ. Өнгөрсөн долоон удаагийн УИХ-ын сонгуулийн дөрөв нь мажоритар буюу хүн сонгодгоор, гурав нь пропорционал буюу нам сонгодог хувилбараар явсан. Тэгээд Үндсэн хууль дээр асуудал үүсэж нэгмөсөн тодорхой болгосон шүү дээ. Одоо дахиад пропорционал гэдэг хувилбар байхгүй. Монголчууд маань цөөхүүлээ байна. Ах дүүс, найз нөхөд, нутаг ус, удам судар гээд бие биенээ бид сайн мэддэг, шинждэг. Тэгэхээр энэ цаг үед бид хүнээ сонгож явах нь зөв. Нийгэм, эдийн засгийн шилжилтийн ийм үедээ хүн сонгож явах нь чухал байна гэдгийг сая Үндсэн хуулиар баталгаажуулаад цэг тавьчихсан. Тиймээс мажоритар хэлбэрээрээ явна. Харин дотроо хувилбарууд гарч ирж байна. Үүн дотроо уг нь хамгийн сайн хувилбар бол улс нэг тойрог. Тэгээд нэр дэвшилт нээлттэйгээр байж чадвал хамгийн өндөр санал авсан 76 парламентад орох нь зөв гэсэн байр суурьтай байсан. Ингэж эрэмбээ тогтоовол үүнээс гадна улс төр гэж байхгүй болж хувирна. Нөгөө захын хувилбар нь нутаг ус, жалга, мөнгөний нөлөөлөл өндөртэй 76 жижиг тойрог. Одоо энэ хоёрын дундын хувилбар буюу тойргуудыг томсгож эхэлж байна шүү дээ. Ядахдаа тэр жалганы үзлээсээ гарах хэрэгтэй, аймгийн эрх ашиг ярь, том дүүргийнхээ түвшинд анхаар, хөгжлийн бодлого дээр анхаар гэж байна шүү дээ.

-Хуулийн төсөлд эмэгтэйчүүдийн квотын 20 хувь хэвээр нь оруулж ирсэн байна лээ. Эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөллүүд 2016 оноос өмнө мөрдөж байсан шиг 30 хувь болгох хэрэгтэй гэсэн шаардлага тавьж байна. Таны хувьд энэ дээр ямар бодолтой байдаг вэ?

-Миний хувьд болж өгвөл үүнийг 25, 30 хувь руу аваачих нь зүйтэй гэж боддог. Манай нийгэмд тулгараад байгаа асуудал гэхээр боловсролын чанар, хүүхдийн сургууль цэцэрлэг, хүүхдийн хүмүүжил гээд нэрлэнэ. Нөгөө талаас нийгмийн эрүүл мэндийн байдал, өвчлөл, түүний учир шалтгаан гэдэг ч юм уу. Эмэгтэй хүн нийгмийн ийм асуудалд анхаарал нь илүү төвлөрдөг, ажигладаг. Жишээлбэл, Л.Эрдэнэчимэг гишүүний өргөн барьсан Тамхины хяналтын хууль байна. Нийгэмд маш хүчтэй нөлөөлж чадсан. Өнөөдөр үйлчилгээний газар хүмүүс тамхи татахаа больсон. Над шиг тамхи татдаггүй хүмүүс тамхины утаанд байх хэцүү байсан шүү дээ. Эрчүүдийн анзаардаггүй том асуудлыг шийдвэрлэж, харуулсан зүйл. Орон нутагт явж байхад ИТХ нь эмэгтэй даргатай сумын амьдрал илүү өнгөлөг байдаг. Цэвэр цэмцгэр, бүх ажил нь цагтаа эхэлдэг, бичиг цаас, төсөл хөтөлбөр нь тодорхой, аж ахуйч арчаатай байдал анзаарагддаг. Тийм болохоор нийгэмд эмэгтэй улстөрчдийн дуу хоолой нэмэгдэх хэрэгтэй болов уу гэсэн байр суурьтай байна.

-Тойрог томорч байгаа юм чинь сурталчилгааны хоног нэмэгдэх үү?

-Сонгуулийн сурталчилгааны хугацааг аль болох богиносгох ёстой. Өнөөдөр хэвлэл мэдээллээс гадна шинжлэх ухаан, технологиийн дэвшлийг дагасан цахим мэдээллийн хүртээмж дэндүү нээлттэй байгаа. Ямар ч алслагдсан багт очиход малчин өрх 50-60 суваг үзэж байна. Сурталчилгааны хугацааг сунгах тусам л бохир аргад орох, ашиглах, нэг нэгнийхээ эсрэг гүтгэх дайрах, гуйвуулах сөрөг юмнууд гарна. Аль болох л үндэсний хагарал бутралаас сэргийлэх хэрэгтэй. Тойрог томсож байгаа чинь ердөө тэр шүү дээ.

-Хуучин танигдсан хүмүүст амар л даа. Сурталчилгааны хоног цөөхөн байх шинэ хүмүүс танигдахад хэцүү. Тойргоороо ганц явахад л 18 хоног дуусна?

-Нэгдүгээрт, өнөөдөр улс төрд том зорилго тавиад өөрийгөө зориулж байгаа улсуудад бол танигдах өндөр боломж байна. Парламентын өнгөрсөн долоон удаагийн сонгуулиар сонгууль тус бүрээр дунджаар УИХ-ын 50-60 хувь нь шинэчлэгдсэн байдаг. Анх удаа сонгогдсон гишүүдийн 70-80 хувь нь дараагийнх дээрээ унадаг. Тэгэхээр ард түмэн сонголтыг хатуу хийж байна гэсэн үг. Бас шинэ хүмүүст таатай ханддаг гэсэн үзүүлэлт шүү дээ. Жишээ нь би 2008 онд хэний ч мэдэхгүй залуу хүн УИХ-д орж ирж байлаа. Томсгосон мажоритар бол зөв хүнээ дэвшүүлж чадвал залуу хүмүүст бололцоо олгодог, олон нам парламентад орох үүдийг нээдэг л дээ.

-Сонгуулийн санал тоолох хар машин нэгээс дээш тэмдэглэгээ тоолох боломжгүй гэж Сонгуулийн ерөнхий хорооны дарга Байнгын хорооны хурал дээр мэдэгдэж байсан. 2008 онд том мажоритар хэлбэрээр сонгууль явуулсан. Гараар тоолсноос үүдсэн жагсаал эмгэнэлтэйгээр төгсөж байлаа?

-Машин ашиглана. Өнөөдөр цэг таслалын хэмжээнд программчлах бол техникийн хувьд дэндүү хялбар болсон асуудал байхгүй юу. Ердөө хар дүрсийг таних систем шүү дээ. Энэ байтугай хүний хурууны хээг таниад үйлчилгээ үзүүлж байгаа биз дээ. Гурван сая хүний хурууны хээг давхцахгүй таньж болж байна. Үүний дэргэд цагаан, хар хоёр цэг таних асуудал дэндүү энгийн.

 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(68.226.67.57) 2019 оны 12 сарын 23

Staa mine ertunthuus zail Bugsnii umhii nuh mine songuul duhuud saihan hatagdah geed bna uu Umhii nuh mine

0  |  0
Zochin(80.187.85.151) 2019 оны 12 сарын 22

Hulgaich, olon Jil ulsiin mungu idsen.

0  |  0
хотын иргэн(202.131.225.197) 2019 оны 12 сарын 22

чадвартай бол эм эр хэнч сонгодоно ш дээ заавал тэдэн хувь гэж заах нь буруу ш дээ одоо ссонгогдсон эмэгтэй гишүүдээ хар ямар хууль баолуулав хамгийн сүүлийн жишээ нийтээр амрах баярын тоонд бурхан багшийн төрсөн өдрөөр амарна гэж байх шиг манай улс буддын шашинт хаант улс болох гээ юм уу

0  |  0
Bagsh chine (202.179.24.128) 2019 оны 12 сарын 21

Naad saaral ordon dotor duuren emee nar baina.Ted tegeed eh oron,ur huuhdiihee toloo yu hiij baigaan.Er,emdee bish zurh setgeltei, hun chanartaidaa ....

0  |  0
шогч(59.153.87.37) 2019 оны 12 сарын 21

Сонгууль ойртхоор энэ мэтийн гэгээрсэн номлол айлдагч нар олон болноо.ЖДҮ чин гэж нэг иймэрхүү

0  |  0
jagaa (59.153.115.184) 2019 оны 12 сарын 21

odoo cham shig xulgaichid xuurtaxgui ee zail saluujingaas zailaarai setguulchid avch ochood yaj tansagladag chin xaruulax uu

0  |  0
зочин(122.201.24.17) 2019 оны 12 сарын 21

БИЛЭГТ ОЮУНЧИМЭГ САРАНГЭРЭЛ УНДАРМАА нар шиг эмэгтэй гишүүн байвал ямарч хэрэг бөйхгүй шүү

0  |  0
баяр(64.119.26.78) 2019 оны 12 сарын 20

УИХ гишүүн байх амтанд оржээ, ЖДҮ гээр олон хүний боломжийг хулгайлаад гэмшихгүй байгаа хүн шүү дээ.

0  |  0
багш(202.9.46.113) 2019 оны 12 сарын 20

СУИС-ИЙН ЗАХИРАЛ СОНИНТОГОС ШИГ ЭМЭГТЭЙГ ХЭЗЭЭ Ч ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИНД БҮҮ ОЙРТУУЛ. !!!!!!!!!!!!!!!!!!!! ДАРАНГУЙЛАЛ ГЭЖ ЮУ БАЙДАГ, ТӨРИЙН ӨМЧИЙН ИХ СУРГУУЛИЙГ ЯАЖ ХУВИЙН ӨМЧ ШИГ БОЛГОЖ БОЛДОГИЙН ТОД ЖИШЭЭГ ЭНЭ АВГАЙ ЯРУУ ТОД ХАРУУЛСАН. МАН ХУУЛЬ ЁС, САХИЛГА ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ ГЭЖ ЧАНГА ХАШГИРЧ ГАРЧ ИРСЭН МӨРТЛӨӨ , ХАРИУЦЛАГАГҮЙ, ЁС ЗҮЙГҮЙ, ХУУЛЬ ЗӨРЧИГЧ, ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД, АМЬ НАСААР ТОГЛОДОГ, ДАРАНГУЙЛАГЧ ЭНЭ АВГАЙН ГАРААС СУИС- ИЙГ АВАРЧ ЧАДСАНГҮЙ СОНГУУЛИЙН ХУГАЦААГАА ДУУСГАХ ГЭЖ БАЙНА. ХАРАМСАЛТАЙ.

1  |  0
8(202.9.40.46) 2019 оны 12 сарын 20

Bilegt oyunchimeg undarmaa sarangerel metiin balai avgaichuudiin jisheegeer bol hol yavahguiee. Jdu chin guai ta uuruu bas goidoltgui shuu!!

0  |  0
Zochin(150.129.140.117) 2019 оны 12 сарын 20

Хүн эхээс төрөхдөө эрх тэгш төрөөд том болоод эрх тэгш байх ёсгүй болдог индиго хүүхэд гээд байгаа тэгш бус орчинд тодордог чингисийн хөх цэрэг

0  |  0
X(57.73.48.37) 2019 оны 12 сарын 20

Xulgaich!

0  |  0
Ж.Энхбаяр(103.9.90.98) 2019 оны 12 сарын 20

Чи гарахгүйгээ харж байгаарай новш минь

1  |  0
Kkkkk(150.129.142.183) 2019 оны 12 сарын 20

Chinii orondl neg emegtei bval bolno

1  |  0
Top