ОЛОН ӨНГӨ: Эрчүүд ээ...

Админ | Zindaa.mn
2019 оны 12 сарын 21

Эрчүүдийн тухай эрээвэр хураавар, сайн муу, онцолмоор онцолмооргүй мэдээ сэлт цахим орчинд мэр сэр үзэгдэж л байна. Ямар боловч миний бие нэгдүгээрт эр хүн гэдэг ангиллынх болохоор, хоёрдугаарт Монголын эрэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгчийн хувьд өөрийн үзэл бодлоо цахим өртөөний мэргэн дүү нар, үе тэнгийнхэн, ахмадууд, эрдэмтэн мэргэд, эжий нар, эхнэр хүүхдүүдэд нэг мөр хүргэмээр санагдаж байна.

1990-ээд оны сүүлээр сэтгүүлчийн үүрэг дагуу эрчүүдийн тухай "ЭРЧҮҮД ЭЭ, НААШАА СУУЦГАА" сэдвээр асуудал дэвшүүлсэн нэг радио нэвтрүүлэг хийж билээ. Үүнээс хойш нэг их удалгүй эрчүүдийн тухай яриа хөөрөө нийгэмд өрнөж улмаар ийм үзэл бодолд нэгдсэн хэсэг хүмүүс Монголын эрэгтэйчүүдийн холбоог байгуулж, тэргүүнээр нь хийморь сүлдийг бэлгэшээж бүхэл бүтэн генерал хүнийг сонгож билээ. Пүрэвдорж генералаар удирдуулсан тус холбоо энэ 16 жилд Монголын нийгэмд ийм нэг холбоо байдгийг мэдрүүлсэн. Аавуудын өдөр гэдэг үг ард түмний дунд хэвшсэн. Үүнээс илүү үр дүн гэж юу байх билээ дээ. Эр хүний тухай ойлголт эрээн алаг л байна. Нэрийнхээ өмнө данслуулж нэгэн насыг дуусгах хувь тавилан бидэнд заяасан. Эр хүний тухай олон л янзаар ярьж, дүгнэж, ял тулгаж, өршөөл хайрлаж яваа энэ нийгмийн араншинг бид харж сууна.

Эр хүний тухай цахим өртөөгөөр дамжих сэтгэгдлүүдийг ажиглаж ахуйд "Эр хүн хаана явна" гэсэн нэг асуусан сэтгэгдэлд: Эрчүүд цэрэгт, шоронд, солонгост, гудамжинд...гэсэн хариу сэтгэгдэл харагдаж л байна. Энэ сэтгэгдэлд үнэний хувь бий ч дандаа "хар шил" зүүж хармааргүй ээ. Эрчүүд өнөөдөр төрийн сэнтийд заларч, түүхийн хойморт хүндлэгдэж, хүүгээ хүзүүн дээрээ суулгаж, хоймрын авдрын өмнө завилж, ээждээ загнуулан толгой гудайж, эхнэрийнхээ аргыг олох гэж будилж, ...эсэн бусаар л хорвоогийн шар өдөр бор хоногийг элээж бас эмтэрч яваа. Гагцхүү эр хүний ард заавал нэг эмэгтэй хүн байдаг тавилантай. Арван сар амиа хувааж төрүүлсэн ЭЖИЙ БУРХАН байдаг. Монголчууд ярьдаг даа. "Эрээн цэцгээс мэндэлж, эрэг ганганаас унаагүй" хэмээдэг. Хөгжлийн харгис үр дүн болох хуруун шилэнд хүн бүтээх мэдлэг буй болсон ч тийм ёс суртахуун арай ч хэрэгжээгүй байна. Тийм аваас хүн эрдэнэ та эр хүнийг хайрлаж яваарай. Эр хүн гэдэг хүдэр бадар ч, хүний аясаар "амьтан" шүү дээ...

Л.МӨНХТӨР

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ёсё(202.131.243.190) 2019 оны 12 сарын 23

ОК

0  |  0
ИРГЭН(202.179.26.30) 2019 оны 12 сарын 23

ИЙМ ХОЛБОО БАЙДГЫГ МЭДСЭНГҮЙ.ХЭДЭН ГИШҮҮНТЭЙ ЮУ ХИЙДЭГ ЯАДАГ ГАЗАР ВЭ? ЖАГСААЛ ЦУГЛААНД ОРОЛЦДОГГҮЙ Л ЮМ ШИГ БАЙНА.ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ТЭМЦДЭГГҮЙ ЭРИЙН ОРОНЦОГУУД ЦААС ЭРЭЭЧСЭН ХҮНИЙ АРААР НУУГДСАН АМЬТАД Л БАЙДАГ ГЭЖ ХАРАГДАЖ БАЙНА.ЭСВЭЛ ТӨРИЙН ХУЛГАЙЧУУДЫН ХЭН НЭГНИЙХ НЬ БУУНЫ НОХОЙ УТСАН ХҮҮХЭЛДЭЙНҮҮД БҮЖИГЛЭЖ БАЙДАГ ГАЗАР УУ? ҮНЭХЭЭР ЭРЧҮҮДИЙН ХОЛБОО ЮМ БОЛ ЭХ ОРОН ЭРЧҮҮДИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЗЭВСЭГ БАРИАД ТЭМЦЭХ ЗОРИГ ЗҮРХ БИЙ ЮУ??? БАЙХГҮЙ БОЛ ДАЛД ОР.

0  |  0
Эр хүн би(202.70.34.130) 2019 оны 12 сарын 23

Бичвэл нэг сайхан бичл дэ. эхлээд дуусчихлаа. Хүн эхлээд ааваас дараа нь ээжид.......\n

0  |  0
Oogii (109.41.128.42) 2019 оны 12 сарын 22

Ih goe bichjee bi nuhurtuu ah nartaa ugaasaa hairtai

0  |  0
Irgen (68.204.74.16) 2019 оны 12 сарын 22

Zarim n byr araatan

0  |  0
Эр хун(118.169.34.253) 2019 оны 12 сарын 22

Нулимс гоожихнээ

0  |  0
Зочтг(66.181.177.244) 2019 оны 12 сарын 21

МУУСАЙН ЭРЧҮҮЛ

0  |  0
Top