Австралийн түймэрт амиа алдсан аавынхаа медалийг НЭГ ОЙТОЙ ХҮҮ нь энгэртээ зүүлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 05

Австралийн Виктория мужийн далайн эргийн хот Маллакотад өнгөрсөн сарын 31-нд ойн түймэр газар авч, эргийн дагуух наран шарлагын газарт 4000 хүн хашигдсан билээ. Хотын иргэд түймрээс зугтан далайн эрэг рүү очиж, завинд суун амьд үлджээ.

Австралийн тус бүс нутагт 40 хэмээс илүү халж, салхи дэгдэн нэг цагийн дотор 200 гаруй түймрийн голомт нэмэгдэж байжээ. Түймэр Маллакота хотоос гарах гол замуудыг хааж, аврагчид байшин барилга, эд хөрөнгөнөөс илүү хүмүүсийн амийг аврах нь чухал болоод байв.

Түймрийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 20 давсан талаар олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлж байна. Амиа алдсан хүмүүсийн дунд сайн дураараа гал унтрааж явсан 28 настай гал сөнөөгч ч байжээ. Мөн гал унтраахаар ажиллаж байгаад амиа алдсан 32 настай залуугийн эр зоригийн медалийг энэ сарын 2-нд түүний нэг ой гаруйтай хүүд олгосон байна. Шинэ Өмнөд Уэлс мужийн Гал түймэртэй тэмцэх алба гал сөнөөгч Жеффри Китоны оршуулгын үеэр зураг авч, нийтэлжээ.

Австралид өнгөрсөн арван нэгдүгээр сараас хойш ойн түймэр үргэлжилж байгаа билээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.55.188.89) 2020 оны 01 сарын 08

Хүмүүсийн буруу үйлдлээс болж эх дэлхийн маань нэг хэсэгт ийм харамсалтай зүйл болох гэж.Сүүлд нь ч гэсэн анхаарахад хүмүүс бид үйлдлээ хянах хэрэгтэй юм шүү.

0  |  0
zochin(66.181.161.4) 2020 оны 01 сарын 08

mongon tuslamjaas iluu hun huch heregtei bga bhadaaa

2  |  0
Urangoo(202.9.46.190) 2020 оны 01 сарын 07

Ymr gunigtai ym be humuusiin buruu ajillgaaa buruu uildlees bolj eh delhiidee suirel avchrah gejdeeee tgd but hucheer boroo oruuljaagaa gesen blackpink hamtlag 40say am. dollar handivlasan gesen

0  |  0
Zochin (66.181.176.222) 2020 оны 01 сарын 07

Yaj 1 nas baidiin 6 yumoo 7 zuv bicheechee

1  |  0
Даваажаргал(202.55.188.91) 2020 оны 01 сарын 07

Хэцүү болсон байна шүү өрөвдмөөр байна

1  |  0
Мөнхбуян(66.181.161.34) 2020 оны 01 сарын 07

Өрөвдмөөр юмаа

4  |  0
М(107.77.203.25) 2020 оны 01 сарын 07

Энэ одоо 1 настаи хуухэдуу

4  |  11
Top