Австралид маргааш БОРОО ОРУУЛНА

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 05
Австрали улсад өнгөрсөн есдүгээр сараас хойш ойн түймэр дэгдэж, өнгөрсөн сарын 31-нд далайн эргийн хот Маллакотад хүрч, амиа алдсан хүний тоо 23 болж, 4000 хүн хаашаа ч явж чадахгүй хашигдан байдал хүнд болсон билээ. Хагас тэрбум гаруй ан амьтан шатаж үрэгдэн, 1500 байшин, барилга сүйдээд байгаа юм. Тэгвэл түймрийн бүсэд маргааш /2020.01.06/ бороо оруулах арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа талаар Олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
 
Өнөөдөр /2020.01.05/ зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиалд түгсэн Австралид бороо орж байгаа тухай мэдээлэл, бичлэгүүд нь өнгөрсөн арваннэгдүгээр сард бороо орсон үеийн дүрс бичлэгүүд аж.
 
Ногоон тивд өдгөө 5.5 сая га талбай шатаж, 10 сая гаруй хүн түймрийн хортой утаагаар амьсгалж байна. Мөн Австралийн түүхэн дэх хамгийн том нүүлгэн шилжүүлэлт үргэлжилж байгаа юм.
 
Австрали улсад гаднын орнууд тусламж үзүүлэхээ мэдэгдсэн. Тухайлбал, Хойд Америкаас 39 гал сөнөөгч Мельбурн хотод ирж ажиллаж байгаа гэнэ. Австралийн эрх баригчид гал түймрийг унтраахаар 3000 цэргийн хүчийг нэмэлтээр дайчлахаар болжээ. Түймрийн улмаас 30 орчим хүн сураггүй алга болсонд тооцогдож байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.119.42) 2020 оны 01 сарын 06

Хөөе иргэн минь ээ, хаана бороо ороод байна гэж бичсэн байгаа юм бэ,энэ сэтгүүлч чавганц юм бол чи бараг үхдэл юм биш үү, хүний бичсэнийг уншиж ойлгохгүй байж ямар аймаар хэрүүлч новш вэ, чиний охин тэнд сурдаг болхоор яадгийн,өөрийгөө рекламдах гж ядаад байгаамуу кккк

0  |  0
Zochin(98.212.189.193) 2020 оны 01 сарын 06

Uulee buudaal boroo oruulaad baidag bizdee yagaad tegj boldoggui yum boloo

0  |  0
Зочин(202.9.46.171) 2020 оны 01 сарын 05

Новшийн Ерөнхий сайд Хавайд амараад явж бн гэнэ. Монголд сургамж болж бншүү Хулгайчууддаа Өмнөговь Аюултын Байдалдаа байгаа шүү

0  |  0
Зупа(150.129.141.89) 2020 оны 01 сарын 05

ОДоо болтол бороо оруулахгүй яасан юм болоо?!

2  |  0
Top