Австралид ШИВРЭЭ БОРОО орж, түймэртэй тэмцэх ажил хөнгөрлөө

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 06

Австралид шиврээ бороо орж, ойн түймэртэй тэмцэх ажлыг багахан ч болов хөнгөвчилж байгаа талаар “Reuters” агентлаг мэдээлжээ. Түүнчлэн “REGNUM” агентлагийн мэдээлснээр хэт халалт багасаж, зарим бүс нутагт түймрийн улмаас хаашаа ч явж чадахгүй гацаад байсан иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил харьцангуй хөнгөн болсон аж. Олон улсын зарим хэвлэл мэдээллийн агентлагууд Австралид өнгөрсөн есдүгээр сараас хойш үргэлжилсэн түймэр унтрах төлөвтэй байгаа талаар ч мэдээлж байна.

Гэхдээ энэ долоо хоногийн сүүлчээр дахин халах талаар цаг уурын байгууллагууд мэдээлжээ. Шиврээ бороо хоёр өдөр үргэлжилж байгаа бөгөөд Сиднейгээс Мельбурн хот хүртэлх нутаг дэвсгэрт орж байгаа гэнэ. Бороо орсноор агаарын температур 40 хэмийн халуунаас 20 хэмийн халуун болж буурчээ.

Түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 25 болж, шатсан талбайн хэмжээ 6.3 сая га газрыг хамарчээ. 1500 гаруй байшин барилга шатаж, 500 сая гаруй ан амьтан, шувуу, шавьж устсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top