Хамтран амьдарч байсан Ж.Одгэрэлийг олон удаагийн үйлдлээр хүчирхийлсэн хэргээр яллагдагчаар татагдаад буй Б.Төгсбилгүүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.01.08/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
Хохирогч Ж.Одгэрэл нь шүүгдэгч Б.Төгсбилгүүнтэй хамтран амьдарч эхэлснээсээ хойш хүчирхийлэлд өртөж, хоёр ч удаа үр зулбахад Б.Төгсбилгүүн болон түүний эгч, ойрын хамаатнууд нөлөөлсөн хэмээн хуулийн байгууллагад гомдол гаргаснаар энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн юм.
Шүүгдэгч Б.Төгсбилгүүнд холбогдох хэргийн Шүүх хурал 10:00 цагаас эхэлнэ.
Сэтгэгдэл ( 2 )
энэ одгэрэл гэдэг хүүхэн одоо болиосой. өөрөө ч бас хүний амьдралаар тоголоод байгаа юм биш үү. зүгээр салчихаач
Neex neg taliig barisan medeelel tsatsaj bai ldaa odgerel gex xvvxen oroo setgetsiin owchtei yum shigee