Азид 2004 оны аймшигт цүнамигийн хохирогчдыг санан дурсаж байна

Я.Болор | Zindaa.mn
13 цагийн өмнө

Азийн орнуудад өнөөдөр (2024.12.26) түүхэн дэх асар олон хүний амийг авч одсон 2004 оны цүнамигийн хохирогчдын гэгээн дурсгалыг хүндэтгэх гашуудлыг арга хэмжээ болж байна.

Энэтхэгийн далайд болсон газар хөдлөлтөөр үүссэн цүнами Азийн хэд хэдэн орны эрэг орчмын суурингуудыг газрын хөрснөөс арчиж, дор хаяж 226 мянга гаруй хүн, тэр дундаа Зул сарын баярын амралтаараа Азид аялж явсан гаднын жуулчид олноор амиа алдсан билээ.

2024 оны арванхоёрдугаар сарын 26-ны өглөө Энэтхэгийн далайд Суматра арлаас холгүй 9,1 магнитудын хүчтэй газар хөдөлж, хэдхэн минутын дараа хэдэх арван метр өндөр цүнами эрэг орчмыг бүс нутгуудыг нөмрөв. Хамгийн их хохирлыг Индонез, Энэтхэг, Шри Ланка, Бангладеш, Мьянмар, Тайланд, Малайз амсжээ.

Далайн давлагаа Африкийн Кени, Сомали, Өмнөд Африкт хүрч, газар хөдлөлтийн дараах чичирхийлэл хэдэх хоногийн турш олон мянган км зайд мэдрэгдэж байжээ.

Индонез улсад цүнами гамшгийн улмаас 160 мянга гаруй хүн, Шри Ланкад 35 мянга гаруй хүн амиа алджээ. Тухайн үед гамшгийн тухай урьдчилан сэргийлэх, мэдээлэх нэгдсэн систем байгаагүй учир эрэг орчмын оршин суугчид байгалийн гамшигт бэлэн бус байв. Үүнээс хойш гамшгийн талаар эрт урьдчилан мэдэгдэх системийг бүтээж, бүс нутгийн орнуудын эрх баригчид аюулгүй байдлын дүрэм боловсруулж, онцгой байдлын үеийн ажиллагааны журмыг тодорхойлсон байна.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(202.9.40.107) 6 цагийн өмнө

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

0  |  0
Top