Баасан гарагийн өглөө орон нутгийн цагаар 06.40 /УБ цагаар 01.40/ Шинэ Зеландын бүрэлдэхүүнд ордог Кермадекийн арлуудын эрэг орчим дөрвөн удаа асар хүчтэй газар хөдөлжээ. Хамгийн сүүлийн газар хөдлөлтийн хүч 8.1 магнитудад хүрчээ. Газар хөдлөлтийн дараа 25 удаа 5-аас дээш магнитудын чичирхийлэл бүртгэгдсэн байна.
Цүнами үүсэх эрсдэлтэй холбогдуулан Шинэ Зеландын Умард арлын мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Хэдэн цагийн дараа цүнамигийн аюулын сэрэмжлүүлгийн цуцалж, хүмүүст гэртээ харихыг зөвшөөрчээ. Гэхдээ өндөр давлагаа ирэх бага зэргийн эрсдэл буйг анхааруулсан байна.
Номхон далайн хэд хэдэн арлын улсууд мөн цүнамигийн сэрэмжлүүлэг гаргасан ба хожим нь цуцалжээ. Шинэ Каледони, Францын Полинез, Кука арлууд, Фижи, Соломоны арлууд, Тонга, Вануату зэрэг улсын эрэг орчим 0.3-1 метрийн өндөр давлагаа орж ирж болзошгүйг анхааруулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )