ЦАГ АГААР: Ойрын хоногуудад өдөртөө хүйтний эрч сулавтар байна

2020 оны 01 сарын 16

2020 оны нэгдүгээр сарын 17-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчил­сан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хойд хэсгээр цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 26-31 градус, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчим шөнөдөө 25-30 градус, өдөртөө 18-23 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 26-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

 ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 28-30 градус, өдөртөө 19-21 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө Арц богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 градус, бусад хэсгээр 20-22 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

2020 оны 01 дүгээр сарын 18-наас 01 дүгээр сарын 22-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

 
18-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19, 20-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи  18-нд Алтайн салбар уулсаар, 19, 20-нд говь, талын нутгаар,  21-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Байдраг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top